Г.Ариунбуян: БНТУ-д үүрэг гүйцэтгэсэн нэг алба хаагчид 16.2 сая төгрөгийг олгоно

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 30

БНТУ-д болсон газар хөдлөлтийн гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Монголын эрэн хайх, аврах багийн алба хаагчдад олгох томилолтын зардлын талаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянгаас тодрууллаа.

Тэрбээр “Монголын эрэн хайх, аврах багт үүрэг гүйцэтгэсэн нийт 36 алба хаагчийн нэг өдрийн томилолт болох 140 долларыг “Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийн 50.2-т “Голомтын бүсэд ажилласан онцгой байдлын байгууллагын алба хаагч болон бусад төрийн цэргийн байгууллагын алба хаагчийн албан томилолтын зардлыг ердийн үеийнхээс гурав дахин нэмэгдүүлж олгоно” гэж заасны дагуу 420 доллароор тооцож, нэг алба хаагчид 11 хоногийн нийт 16.2 сая төгрөгийн томилолтын мөнгө олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэрийн дагуу алба хаагчдын томилолт олгогдож эхлээд байна.

Хүмүүнлэгийн тусламжаар хүргэгдсэн хүнсний болон бусад төрлийн бараа, тээврийн зардалд тодорхой хэмжээний хэмнэлт гарсан учраас санхүүгийн тохируулга хийх замаар санхүүжилтийн асуудлыг үе шаттай шийдэж байгаа. Үлдсэн санхүүжилтийг ойрын хугацаанд шийдвэрлэж, томилолтын асуудлыг бүрэн дуусгана" гэлээ 

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ккк(139.5.219.119) 2023 оны 06 сарын 02

Нэгд нь өгөөд бусдад нь өгөхгүй юм байна л даа.

0  |  0
Zochin(202.9.40.113) 2023 оны 06 сарын 01

Bysdiin ami amdraliin toloo vneheer sain ajillasan bas cyrbaljlaga hiisen ohin vneheer sain baisan .

0  |  0
Www(66.181.179.76) 2023 оны 05 сарын 30

He he

0  |  0
Иргэн(172.91.183.102) 2023 оны 05 сарын 31

Үүргээ баатарлагаар биелүүлсэн хүмүүст тийм урамшуулал олголгүй яахав дээ

1  |  0
зочин(103.212.118.221) 2023 оны 05 сарын 31

өгөлгүй яахав дээ үнэхээр гал усан дунд ажилладаг хүмүүс шүү баяр хүргэе

2  |  0
Top