“Бүхнийг хүүхдийн төлөө” хэмээн уриалж, хүүхлийн төлөө фонд байгуулан Монголын хүүхэд, өсвөр үеийнхнийг халамжлан хүмүүжүүлж байсан
Цэдэнбал Филатова хэмээх орос эмэгтэйн тухай социализмын үед өсөж хүмүүжсэн хүмүүс сайн мэднэ. Өнөө цагийнхан харин өөрийг хэлэх болсон.
Ямартай ч тэрээр 1973 онд “Хүүхдийн төлөө фонд”-ыг байгуулж, 80-аад обьект барьж, бий болгожээ. Өнөөдөр хүүхэд хамгааллын асуудал ид ярьж байгаа ч “Хүүхдийн фонд” байгуул гэмээргүй байна. Байгуулж гэмээ нь Боловсролын зээлийн сан шиг улстөрчид идэж хоосолчих биз. Хөгжлийн банк шиг дээрэмдчих байх, эсвэл Нүүрсний хулгай шиг зөөчих байлгүй. Хүүхдүүд түүний мөрөөр зарга хийгээд явахгүй учир эзэнгүйдэх ч биз.
Харин “Гэр бүлийн фонд” байгуулаач гэж хэлмээр байна. Тэгээд санхүүжилтийг нь ил тод, шилэн болгочиход бас ч учиртай. Гэр бүл бүтэн байж, гэр бүлд анхаарал хандуулж байж тэнд үйлдэгддэг хүчирхийлэл багасах байх.
Гэр бүл бол хайраар бас ухаанаар бүтдэг үнэт зүйлийн нэгдэл. Тэгэхээр гэр бүлийг дэмжээд өгвөл айл гэр бүтэн байх, хайр дүүрэн байх, дулаахан, зөөлхөн байх бүхий л үүд нээгдэнэ. Ирээдүйд охин нь нөхөрт гарахад аав нь хөтөлж аваачаад сургаал юугаа хэлээд хүлээлгэж өгөх ийм л элэг бүтэн, эрүүл зөв гэр бүлийг бүтээмээр байна. Залуустаа гэр бүлийн боловсрол олгоход бүгдээрээ анхаармаар байна. Хүнд зовлон туулж чадсан ч, түүндээ эрдэж гэх үү, бардаж гэх үү “ганц бие ээж байж хүчтэй, мундаг байна” гэж сурталчилмааргүй байна.
Залуус ч гэсэн хариуцлагатай баймаар байна, айл гэр болж тоглохоо болимоор байна. Үүний төлөө гэр бүлийн фонд байгуулъя, улстөрчид нь хулгай хийдэггүй баймаар байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

ehleed san ga ne tsegtselchmeer bna