Хүүхдийн баяраар дараах дөрвөн чиглэлд ЗАМ ХААНА

2023 оны 06 сарын 01

2023.06.01 | Өнөөдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу "Хүүхдийн баяр" тохиож байна.

Энэ өдөр НЗДТГ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зэрэг байгууллагууд хамтран “Нэгдүгээрт хүүхэд” уриан дор “Монгол хүүхдүүд” арга хэмжээг зохион байгуулж байна.

Хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагаатай холбоотойгоор дараах дөрвөн чиглэлд өнөөдөр 08:00-20:00 цаг хүртэл зам хаах юм.
 

  • Монголын Хүүхдийн ордны уулзвараас Шангри-ла төв хүртэл (Гэндэний гудамж)
  • ХУИС-ийн уулзвараас Централ тауерын урд уулзвар хүртэл (Их сургуулийн гудамж)
  • Чингис хаан музейн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэл (Чингисийн гудамж)
  • Ус, цаг уурын хүрээлэнгээс Төрийн ордны баруун талын уулзвар хүртэл (Жуулчдын гудамж)
  • “Галлериа” худалдааны төвөөс Спортын төв ордон хүртэл (Амарын гудамж).

Хүүхдүүдийн парад 10:30-11:00 цагийн хооронд Монголын хүүхдийн ордноос Төв шуудангийн уулзвар хүртэл явах учраас зарим гудамж замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Мөн 12:00-12:30 цагийн хооронд Централ тауерын уулзвараас Шангри-лагийн уулзвар хүртэл хөдөлгөөн түр хязгаарлаж, парад явах юм.

Мөн Хүүхэд хамгааллын баг найман байршилд ажиллаж, хүүхдийг төөрөх, алга болох, болзошгүй эрсдэлт өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эхийн утасны дугаар тэмдэглэх хэсэг бүхий AR санамжтай, үйл ажиллагааны хөтөлбөр QR кодтой бугуйвчийг тараана. Түүнчлэн явуулын автобус байршуулж, төөрсөн хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгөх юм.

Хүүхдийн баяраар болох үйл ажиллагаа болон хөтөлбөрийн мэдээллийг QR кодыг уншуулан аваарай.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top