Нийтийн тээврийн Ч:63Б чиглэлд өөрчлөлт орно

2023 оны 06 сарын 01

2023.06.01 | Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр.

Хүүхдийн баяраар нийслэлийн хэмжээнд олон нийтийг хамарсан үйл ажиллагааг 14 байршилд зохион байгуулна. Тодруулбал, Сүхбаатарын талбай, Монголын хүүхдийн ордон, Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэн, 22-ын товчоонд байрлах Авто худалдааны төв болон найман дүүргийн талбайд хүүхдэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулах юм.

Хүүхдийн баяраар нийтийн тээврийн үйлчилгээнд хуваарийн дагуу 738 тээврийн хэрэгсэл явах бөгөөд хүүхдүүдэд үнэгүй үйлчилнэ. Мөн Сүхбаатарын талбайд зохион байгуулах үйл ажиллагаа дуусах цаг буюу 21:30 цагаас долоон чиглэлд  долоон автобус үйлчилгээ үзүүлэх юм.

Тодруулбал,

 

  1. “Цэцэг” төв-Хайлааст
  2. “Цэцэг” төв-Дүүхээ дэлгүүр
  3. МУБИС /хойд/-Ханын материал
  4. “Ард” кино театр-Орбит
  5. “Ард” кино театр-Нисэх
  6. Сүхбаатарын талбай-Улаанхуаран
  7. Сүхбаатарын талбай-Шархад чиглэлд үйлчилнэ.

Мөн Хүүхдийн ордны хойгуур буюу Гэндэнгийн гудамжны авто замын хөдөлгөөн хаагдаж байгаатай холбогдуулан Ч:63Б “Дүнжингарав худалдааны төв-Баянмонгол хороолол-Төв номын сан” чиглэл нь дараах зураглалын дагуу үйлчилгээ үзүүлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top