"Инчон-2023" эрүүл мэндийн сайн үйлсийн аяныг танилцууллаа

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 06 сарын 01

Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг Монголд зочлох жил болгон зарласан билээ. Энэ хүрээнд найрамдалт харилцаатай улс орнуудын зүгээс аялал жуулчлал, соёл, эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх уулзалт, хэлцэл өрнүүлж эхэлсэн. Энэ сарын 29-31-ний өдрүүдэд БНСУ-ын Инчон хот болон тус хотын аяллын корпорацаас “Эрүүл мэндийн сайн үйлсийн аян”-аа монголчуудад танилцууллаа. Инчон бол  тус улсын томоохон хотуудын нэг. Дээр нь эрүүл мэндийн  байгууллагууд төвлөрснөөрөө онцлог. Хүнд өвчинтэй тэмцэж байгаа иргэдэд яаралтай мэс засал болон түүний дараах эмчилгээ үйлчилгээг үзүүлж, олон гэр бүлд  эрүүл, аз жаргалтай амьдралыг бэлэглэхийн сацуу нийгэмд тустай үйл ажиллагаа явуулахыг гол зорилгоо болгодог. Тэгвэл Монгол Улс 2006 оноос БНСУ-ын Качон их сургуулийн Гил эмнэлэгт хандан зүрхний өвчтэй хүүхдүүд үнэ төлбөргүй мэс засал хийлгэж иржээ.Энэ төрлийн мэс залууд өдгөө Инчон хотын бүх эмнэлэгт хийгдэж байгаа аж. .

Хүүхэд бол эх дэлхийн ирээдүй. Энэ ирээдүйн төлөө бид ч бас хичээнгүйлэн ажиллаж байна. Тиймээс энэ удаагийн арга хэмжээгээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан зохион байгуулж байгаа юм” хэмээн Инчон хотын Эрүүл мэндийн газрын дарга Ким Сеок Чул  хэлсэн үгэндээ онцлов.

Инчон-2023 эрүүл мэндийн сайн үйлсийн аяны хүрээнд Монголд хүрэлцэн БНСУ-ын томоохон эмнэлгийн төлөөллүүдийн байр суурийг сонирхлоо.

Ким Сеок Чул: Монголчууд Инчоны эмнэлгүүдээр эмчлүүлэх бүрэн боломжтой

-Монголд ирсэн зорилгоо танилцуулна уу?

-Инчон хотын эрүүл мэндийн байгууллагуудаас 22 байгууллагын 46 хүний бүрэлдэхүүнтэй баг Монголд ирлээ. Бид хүнд өвчтэй, санхүүгийн боломжгүй, амьжиргааны түвшин доогуур айл өрхийн Монголдоо эмчлэгдэх боломжгүй байгаа хүүхдүүдийг Солонгост аваачиж эмчлүүлдэг. Түүнээс гадна Монголын олон эмч нарыг Солонгост сургах, туршлага судлуулах, боловсролоо дээшлүүлэхэд нь туслах, хамтран ажиллах зорилготой ирсэн. Бид Улаанбаатар хоттой 20-оод жилийн турш хамтран ажиллаж ирсэн. Энэ нь өнөөдөр “Инчон-2023 эрүүл мэндийн сайн үйлсийн аян”-ыг зохион байгуулах боломжийг олгосон байж магадгүй. Инчоны эмнэлгүүд нь Солонгостоо тэргүүлэх зэргийн эмнэлгүүдээс гадна бүгд өөрсдийн салбарт тэргүүлэх байр суурьтай. Аяны хүрээнд бүх төрлийн эмнэлэг ирсэн. Цаашид  хоёр улсын хооронд эрүүл мэндийн аялал жуулчлал хөгжихөд томоохон хувь нэмэр оруулахаас гадна олон хүнийг эмчлэх, хоёр орны эмч нар туршлага солилцох, эмч нарын боловсролыг дээшлүүлэх бүх талын хамтын ажиллагаа өрнүүлэх боломжтой.

-Салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн ямар эмнэлгүүд ирсэн бэ?

-Хоёр ч  том эмнэлэгийн төлөөлөл  ирсэн. Нэг нь Айян эмнэлэг, нөгөө нь Гачон их сургуулийн Гил эмнэлэг юм. Энэ хоёр бол маш том эмнэлэг, ялангуя мэс заслаараа алдартай. Бусад эмнэлгүүд нь  нүд, арьс, гоо сайхан, хүүхдийн, дотрын, зүрх судасны, дотоод шүүрлийн гэхчлэн олон төрлийн эмнэлэг ирсэн байгаа. Монголд олон төрлийн өвчлөл байдаг гэж сонсож байсан. Ялангуяа бага насны хүүхдүүд зүрх судасны эмгэгтэй байх нь элбэг. Тэгэхээр монголчууд Инчоны эмнэлгүүдийг зорин очиж эмчлүүлэх бүрэн боломжтой. Энэ аянаар бүх талын хамтын ажиллагааны үүдийг нээлээ гэж   бодож байна.

-Монголоос очиж эмчлүүлэхээр хандсан тохиолдолд үзүүлэх хөнгөлөлт, туслалцаа үзүүлэх үү?

-Монголоос тухайн эмнэлэгтэй холбогдон цаг авч, захиалга өгсөн тохиолдолд Инчоны эрүүл мэндийн газраас  нисэх буудал руу машин явуулан тосож аваад эмнэлэг рүү нь хүргэж өгөх, үнэгүй үйлчилгээ бий.

 

 “ИНЧОН МАРИА” ЭМНЭЛЭГ НУРУУНЫ МУРУЙЛТТАЙ ОХИНД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАГАЛГАА ХИЙЖЭЭ

 

 Инчон-2023 эрүүл мэндийн сайн үйлсийн аяны танилцуулах өдөрлөгт  төрөлхийн нурууны муруйлт өвчнөө ялан дийлж, эрүүл болж, ирээдүйдээ итгэлтэй инээмсэглэн алхаж байгаа 13 настай Э. Гүнжээ охин оролцсон юм. Тэрбээр “Би төрөлхийн нурууны муруйлттай байсан. Монголд нурууны муруйлт өвчнийг эмчилдэггүй. Тиймээс гадаадад эмчлүүлэх боломж хайж сүүлийн таван жил хөөцөлдсөн. Олон газарт хандсан. Харин өнгөрсөн жил надад аз тохиож Солонгосын “Инчон Мариа” эмнэлэг материалыг маань хүлээн авч хагалгаа хийсэнд баяртай байна. 18 цаг үргэлжилсэн хангалгаа амжилттай болсон. Миний нуруу одоо эдгэсэн. Хагалгааны дараа нуруу маань гоё урт, тэгшхэн болсон. Надад эрүүл мэндийг бэлэглэж өөртөө итгэлтэйгээр ирээдүй рүү алхах боломж олгосон эмч нартаа баялалаа. Би том болоод бусдад тусладаг сайн хүн болохын төлөө хичээх болно. Өөртэйгөө адилхан өвчинд шаналж байгаа хүүхүүдийн зовлонг ойлгодог учраас бүх хүүхдийг эдгэрч, инээмсэглэж яваасай гэж хүсэж байна” хэмээн ярилаа. “Инчон Мариа” эмнэлэг монгол хүүхдэд үнэ төлбөргүй “хуваах” эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлснээр охин эрүүл саруул болжээ.

“Инчон Мариа” эмнэлэг нь БНСУ-ын уламжлалт эмчилгээний шилдэг эмнэлэг бөгөөд 68 жилийн бахархам түүхтэй. Өдгөө 35 нэр төрлийн клиник эмчилгээг дээд түвшинд үзүүлдэг, 1000 хэвтэн эмчлүүлэх өрөө бүхий 2000-аад мэргэжлийн эмч боловсон хүчинтэй үйл ажиллагаа явуулж байгаа ажээ.

Солонгосын Эрүүл мэндийн яамны шилдэг нэгдсэн эмнэлгийн гэрчилгээтэй “Инчеон Мариа” эмнэлэг нь эрсдэлтэй хагалгааг хамгийн сайн гүйцэтгэдэг таван эмнэлгийн нэгээр нэрлэгддэг. Ялангуяа хорт хавдрын хиймэл оюунд суурилсан мэс заслаараа “Инчеон Мариа” эмнэлэг тэргүүлдэг байна. Тухайлбал, тархины хорт хавдар, бөөрний хорт хавдар, эх барих эмэгтэйчүүд, хөхний хорт хавдар, бүдүүн гэдэсний хорт хавдар, түрүү булчирхайн хорт хавдрын эмчилгээ үйлчилгээгээр тэргүүлдэг ба зөвхөн эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслыг 6000-аас дээш удаа амжилттай хийгээд байгаа шилдэг эмнэлэг юм.

Хамгийн сүүлийн үеийн оношилгооны дэвшилтэт төхөөрөмж, тухтай орчин, үйлчлүүлэгчтэйгээ эргэх холбоо сайтай, өвдөлтгүйгээр хавдрын эмчилгээ, “tomotherapy”-ыг хамгийн олон удаа хийсэн туршлагатай “Инчеон Мариа” эмнэлгийн хамт олон хорт хавдартай нэг өвчтөнд 4-5 эмчлэгч эмч хуваарилдаг гэхээр эмнэлгийн үйлчилгээний чанар өндөр болох нь харагдана. Хорт хавдартай өвчтөний эмчилгээ эхлэхээс өмнө “MRI” бичлэг хийн хорт хавдрыг илүү бодитоор онилон цацраг идэвхит долгион эмчилгээг хийх үедээ дахин “MRI” бичлэг хийж хавдар хэрхэн өөрчлөгдөж буйг тухай бүрд нь тогтоож эмчилгээ хийдэг дэлхийн анхны чиглүүлэгч “MRI” цацраг идэвхит долгион эмчилгээ үйлчилгээг тус эмнэлэг нэвтрүүлжээ.

Монголчууд “Инчеон Мариа” эмнэлэг болон Солонгосын шилдэг эмнэлгүүдээс эрүүл мэндийн үйлчилгээ авах нь түгээмэл бөгөөд эмчлгээний аялал жуулчлалын мэргэшсэн байгууллагуудаар дамжуулан дээрх үйлчилгээг авах боломжтой юм байна. Иймд БНСУ-ын аялал жуулчлалын консулаас “Шилдэг эмчилгээний аялал зохион байгуулагч компани”-аар шалгарсан “Ибүүкерс Кореа" компанийн зүгээс Монголоос ирэх эмчилгээний аялагчдад зориулан Инчон хот дахь эмчилгээний аяллын хөтөлбөр боловсруулжээ.

Солонгосын шилдэг эмнэлгүүдтэй нягт хамтын ажиллагаатай “Ибүүкерс Кориа” компани нь Сөүл хотноо Монгол тауны ойролцоо байрладаг бөгөөд 20 жилийн турш эмчилгээний аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэн ажиллаж байгаа юм. “Ибүүкерс Кориа” компаниар дамжуулан “Инчон Мариа” эмнэлэгт хандсан тохиолдолд эрүүл мэндийн нэгдсэн шинжилгээний үнийн 20 хувийн хөнгөлөлт, хүнд өвчтөнд хоёр талын онгоцны зардал, хүнд өвчтэй хэвтэн эмчлүүлэгч болон асран хамгаалагчид үндсэн шижилгээний үнийн 50 хувийн хөнгөлөлт, Инчон хоттой танилцах нэг өдрийн аялалын эрх бэлэглэх зэрэг хөнгөлөлт, урамшуулалд хамрагдах боломжтой юм байна.

“Ибүүкерс Кореа" компанийн нийт үйлчлүүлэгчдийнх нь 80-аас илүү хувийг монголчууд эзэлдэг ба Солонгостоо монгол хэлний үйлчилгээгээр тэргүүлэх компани болжээ. БНСУ-ын Хууль зүйн яамнаас жил бүр олгодог эмчилгээний аялал жуулчлалын тэргүүн компани болзолыг тасралтгүй дөрвөн жил дараалан хүртсэн төдийгүй Монгол-Солонгосын эмнэлэг, гоо сайхан, эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдийн үзэсгэлэнгүүдийн зохион байгуулагч, байнгын оролцогчоор ажиллаж ирсэн тус компани Монголд шинэ салбараа нээгээд байгаа юм.

БНСУ-ын эмчилгээний аялал жуулчлалын “Ибүүкерс Кореа" компанийн Монгол дахь албан ёсны суурин төлөөлөгч "Эхэн Сувараа Тур" компанийн захирал Н.Түмэн-Өлзий "Манай компани эрүүл мэндийн аяллал жуулчлалын чиглэлээр үйл ажиллгаа явуулдаг. Бид Солонгос Улсын хэмжээнд эрүүл мэндийн аялал жуулчлалаар тэргүүлэгч 20 жилийн түүхтэй аялал жуулчлалын иж бүрэн бизнес тэр дундаа гадаад өчтөн татах ажлыг үндсэн чиглэл болгон үйл ажиллагаа явуулдаг “Ибүүкерс Кореа" хэмээх шилдэг компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулсандаа баяртай байна. Тус компани нь Солонгос Улсад байгаа хамгийн шилдэг 75 эмнэлэгт жуулчлалын үйлчилгээ үзүүлдэг. Мөн Инчон хотын эрүүл мэндийн аялал жуулчлалын маркетингийн хамтын ажиллагааны группт сонгогдсон. Мөн католик их сургуулийн “Сонму” эмнэлэгтэй эрүүл мэндийн үйлчилгээ болон харилцаа хамтын ажиллагаагаар дамжуулан харилцан хөгжлийг дэмжих санам бичигт гарын үсэг зурлаа. Дашрамд дурдахад, Солонгос улс руу эмчилгээний аялал жуулчлалаар очих сонирхолтой иргэд Солонгос Улсын “Ибүүкерс Кореа" компани болон Монгол Улсын "Эхэн Сувараа Тур" компаниудаар дамжуулан БНСУ-ын шилдэг эмнэлгүүдтэй холбоо тогтоон богино хугацаанд визээ шийдүүлж, чанартай үйлчилгээ авах боломжтой болохыг хэлье" хэмээн хамтын ажиллагааны гэрээ байгуулах үеэр хэлсэн юм.

Уншигч та бүхэн Инчоны эмнэлгүүдтэй холбоо барихыг хүсвэл доорх хаягаар холбогдоорой.

БНСУ дахь эмчилгээний аялал жуулчлалаар тэргүүлэгч "Ибүүкерс Кориа" компани:

Хаяг: Сөүл хот, Жунг-гу, Жанчунгдан-ро 212.

Веб сайт: www.ebookers.kr, www.ebookers.co.kr

Email:  park@ebookers.kr 

Утас: +82-2-733-5664, +82-10-4424-5460


Монгол Улс дахь албан ёсны суурин төлөөлөгч "Эхэн Сувараа Тур" компани:

Утас: +976 9509-0102

Фэйсбүүк: e.s-tour

Email:  Estour1202@gmail.com

 


БНСУ-ын “Инчеон Мариа” эмнэлэг

Хаяг: Инчеон хот, Бүпёон дүүрэг, Дүнсү гудамж 56.

Веб сайт:  https://global.cmcism.or.kr/en/

“Инчеон Мариа” эмнэлгийн Глобал эрүүл мэндийн төвийн багийн эхлэгч Кан Хён Бэом

Email:  19600005@cmcnu.or.kr

Утас:  010-5198-3362

 

“Инчеон Мариа” эмнэлгийн Гадаад харилцааны ахлах зохицуулагч И Ү Чо-той холбогдохыг хүсвэл

Email: cmc.incheon.cn@gmail.com /

Утас:  010-8507-9278, +82-32-280-6442

Wechat:  leewucho

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сайн байна (202.21.124.3) 2023 оны 06 сарын 02

ямар ачтай ажил хийдэг хүмүүс вэ. охины өмнөөс баяртай байна

0  |  0
Bayrlalaa(66.181.190.171) 2023 оны 06 сарын 01

Охинд ак жаргал хүсье

0  |  0
Top