Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлье…

2023 оны 06 сарын 02

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийг ирэх зургадугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулна.

Үүнтэй холбогдуулан МҮОНТ-ийн “Нийгмийн хэлэлцүүлэг” нэвтрүүлэг “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлье…” сэдвийг хөндлөө.

... Сүүлийн үед орон сууцны үндсэн хийц бүтээцийг өөрчилж өргөтгөл хийсэн 1296 барилга байна. Нэг давхрынхаа үндсэн хийц бүтээцийг эвдэнэ гэдэг нь тэр барилгыг бүхэлд нь эрсдэлд оруулж байна гэсэн үг.

Тэгэхээр иргэд, аж ахуйн нэгжүүд нэгдүгээрт тухайн барилга байгууламжийг ашиглалтын явцад зориулалтыг нь өөрчлөхгүй, үндсэн хийцийг эвдэхгүй байхыг анхаарах хэрэгтэй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top