Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийг ирэх зургадугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулна.
Энэ чиглэлээр Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр нийслэлийн хэмжээнд иргэдийн нүүлгэн шилжих, аюулгүй байдлыг хангах чиглэлээр 192 талбайд 1.1 сая иргэнийг байрлуулах боломжтой байдлаар бэлтгэжээ.
Стратегийн команд штабын сургуулийн хүрээнд зургаадугаар сарын 08-ны өдөр 16:00 цагаас улс орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарна. Үүн дээр аж ахуйн нэгж байгууллага, иргэд аюулгүйн талбайд гарч, нүүн шилжих дадлага сургуульд оролцох үүргийг хүлээнэ.
Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагийн 16:00 цагт зарлан мэдээллийн дуут дохиогоор дадлаг сургууль хийж ажилладаг. Энэ жилийн хувьд Стратегийн команд штабын сургууль зохион байгуулахтай холбогдуулаад зургаадугаар сарын 08-ны өдөр 16:00 цагаас улс орон даяар дадлага сургуулийг зохион байгуулж буй юм.
Иргэд аюулгүйн талбайд гарахдаа өөрт шаардлагатай эд зүйлсийг авч гарахаас гадна одоогийн дадлага сургуулийн үеэр тухайн иргэнд хороо болон СӨХ-оор дамжуулаад тухайн иргэн аюулгүй талбайд гарахдаа маягт бөглөж гарч ирнэ. Хаяг болон дадлага сургуульд оролцоогүй ам бүлийнхээ гишүүдийн шалтгааныг бичнэ.
Газар хөдлөлтийн аюул болоход иргэд юу хийх вэ?
Иргэд эхлээд тухайн газар хөдлөлийн чичирхийлэлтийг мэдэж зогсох ёстой. Энэ чиглэлээр өөрийнхөө аюулгүй байдлыг хангаад, газар хөдлөлийн чичирхийллийн тодорхой савалгааг аюулгүй байдлыг хангаж хүлээх ёстой.
Чичирхийлэлтийн дараа тухайн барилга байгууламжаас иргэн бүр түр цугларах талбай дээр гарах ёстой. Ингэхдээ хүн нэг бүрийн үүргэвчинд байх зүйлсийн жагсаалтад байх зүйлсээ авч гарна.
Үүн дээр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн захирамжаар хүн нэг бүрийн анхан шатны тусламжийн үүргэвчинд байвал зохих зүйлсийн жагсаалтыг баталсан байдаг. Хүн нэг бүрийн үүргэвчинд байх зүйлсийн жагсаалтад 15-20 нэр төрлийн зүйл байдаг. Хамгийн наад захын жишээ гэхэд бичиг баримтаас авахуулаад өөрийн дулаан хувцас, наад захын хүнс, усны хэрэгцээгээ авч гарах ёстой.
ГАМШГИЙН ҮЕД ХЭРЭГЛЭХ ХҮН НЭГ БҮРИЙН ҮҮРГЭВЧИНД БАЙВАЛ ЗОХИХ ЗҮЙЛСИЙН ЖАГСААЛТ
Сэтгэгдэл ( 4 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
паспорт консерев яаах вээ 6 сарын 17 нд цөмийн гамшигтай шүү
энэ галынхан дандаа муу ёрлож зөгнөж байдаг улс