1000 гаруй барилгад үнэлгээ хийхэд 50% нь ЭРСДЭЛТЭЙ гарчээ

2023 оны 06 сарын 08

Энэ сарын 7-9-ний өдрүүдэд газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх стратегийн команд штабын сургуулилт зохион байгуулна.Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнгээс тодрууллаа.


-Гамшгаас урьдчилан сэргийлэх стратегийн команд штабын сургуулилтыг хаана зохион байгуулах вэ?

-Нийслэлийн хэмжээнд цугларах 192 талбай байдаг. Зургаадугаар сарын 8-ны 16.00 цагт зарлан мэдээллийн дохиогоор иргэдийг эдгээр байршилд цуглуулах юм.

Нийслэлийн төр, захиргааны удирдах албан тушаалтнууд, дүүргийн ЗДТГ, Онцгой байдлын байгууллагынхан иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх талаар богино хэмжээний зааврууд өгөх, улаан загалмайн нийгэмлэгийн ажилтнуудад анхан шатны тусламж үзүүлэх хэрэгслийг талбайд байршуулан ажиллана.

-Мэдээлэл, зохион байгуулалтыг хэн хийх вэ?

-Цагдаагийн байгууллагын албан хаагчид түр талбайд цугларсан иргэдийн аюулгүй байдлыг хангана.Хорооны болон СӨХ-ны ажилтнууд цугларах 192 талбайн байршил, цугларах цагийг иргэдэд мэдээлэх үүргийг гүйцэтгэнэ.

-Газар хөдлөлтийн давтамж, чичирхийлэл Улаанбаатар хотод жил бүр нэмэгдсээр байгаа. Барилгуудын тэсвэртэй байдал ямар хэмжээнд байгаа бол?

-Нийслэлд нийт 30.000 байшин барилга байдаг. Үүнээс 2003 оноос өмнө баригдсан барилгуудын газар хөдлөлтийн тэсвэржилтийн үнэлгээ одоо мөрдөгдөж буй стандартаас өөрөөр хийгдсэн. Жил бүр барилгыг паспортжуулах ажлыг нийслэлийн төсвөөр хийдэг. Одоогийн байдлаар мянга  гаруй барилгад газар хөдлөлтийн тэсвэржилтийн үнэлгээ хийснээс 500 нь тааруу үнэлгээ авсан байгаа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Муу арматур.(220.255.95.45) 2023 оны 06 сарын 08

Хаягдал төмрөөр хийсэн хатууруулагч хуурамч бодистой муу чанарын арматурыг барилга орон сууцанд ашиглаж барихыг хориглоочээ.Сууцнууд барилгуудын чанар маш муу бнаа.Хориглооч

1  |  0
Муу арматур.(220.255.95.45) 2023 оны 06 сарын 08

Хөягдал төмрөөр хийсэн хатууруулагч бодистой Маш арматураар барилга барихыг хориглоочээ.Бэтоны зуурмагын чанар маш муу.

0  |  0
Top