Иргэдийг дээрэмддэг энэ бизнес ЧУХАМ хэнийх юм бэ!

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 06 сарын 08

Манай ажлын орчимд автомашин ачилтын компанийнхан жижүүр аятай өдөржин эргэлдэж өнждөг юм.

Манай оффисын нэгдүгээр давхарт “Чингэлтэй дүүргийн татварын алба байрладаг, үйлчлүүлэгч олонтой. Харин гадаа автомашины зогсоол байхгүй. Бичиг баримт бүрдүүлэх, лавлагаа авах гэж яарч сандарсан иргэд гадаа машинаа түр тавиад эргээд гарахад ачаад арилсан байна. Ядахад дуу чангаруулагчаар зарлахгүй. Шууд л ачна, ачсан бол үг сүггүй зугтана.Бүр нэг дээрэмчин сэтгэхүйтэй.

Өчигдөр үдийн дараахан ачилтын компанийнхан нэг машиныг яаран сандран ачаад зугтах гэж байхтай таарав. Настай эмэгтэй тэднээс чаргуулдан гүйж, нялх хүүхэдтэй хүн гарч ирж байна шүү дээ, машиныг буулгачих л даа хэмээн гуйж, сүүлдээ хашгирч, чарлав. Мөн “Яагаад дуу чангаруулагчаар дугаарыг нь хэлээд сануулж зарласангүй вэ” хэмээн гомдоллож байна. Гэвч тэд нохой хуцсан чинээ ч тоохгүй давхиад явчихлаа. Энэ байтугай эмнэлгийн гаднаас, гашуудлын цуваанаас хүртэл ачаад аваад явчихдаг “монголгүй” амьтаст юундаа ч найдаж, юу ч хүсэх билээ дээ. Нэг талаас, зогсоолгүй газар автомашинаа тавьсан иргэн буруутай л байх. Гэтэл нөгөө талаас зогсоол байгуулах газар үлдээлгүй цөлмөсөн үе үеийн Хотын дарга нар бүр ч буруутай. Гэтэл хэн ч хариуцлага хүлээгээгүй.

Харин иргэд хэдэн бор төгрөгөөрөө байнга торгуулдаг. Бас нэг гайхмаар зүйл нь тухайн автомашины эзэн гараад ирж байхад сануулаад, эсвэл торгуулийн хуудас бичиж өгөөд машиныг нь өгөөд явж болно. Цахим үйлчилгээ нэвтрүүлж ч болох шүү дээ. Гэтэл тийм үйлчилгээ, харилцаа гэж огт байхгүй. Зарим үед бухимдсан иргэд ачилтын компанийн ажилчидтай барилцаж авч, зодолдож байгаа харагддаг. Тэр байтугай, автомашинаас зүүгдэж чирэгдэж юм юм л болдог. Хүн бүхэн шүүмжилдэг, энэ тухай асуудал хөндөөгүй, бичээгүй нэг ч хэвлэл байхгүй. Огт шийдэгддэггүй энэ асуудлыг хэн нэгэн амь насаа алдсан хойно, эсвэл ноцтой осол гарч, олон хүн хохирсны дараа л шийдэх гээд муу ёрлож хүлээдэг юм биш биз дээ. Хотын удирдлагууд, Тээврийн цагдаагийнхан, ачилтын компанийнханд хүн чанар, зөв хандлага хэзээ бий болох юм бол доо. Зогсоож болдоггүй дээрмийн бизнес нь том эрх мэдэлтнийх юм уу, тийм бол хэнийх юм бол доо. 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Би (192.82.78.20) 2023 оны 06 сарын 10

Зогсоолгүй хотын зовлонтой иргэд зогсоол бхгүй мөртээ машиныг нь ачиж тамлана зогсоолоор бүрэн хангаад машиныг нь ачаач зогсоолгүй бхад иргэд машинаа яах болж бнаа\nзамбараагүй төлөвлөлтгүй хотын унхиагүй улирдлагууд

1  |  0
Цагдаа(122.201.21.240) 2023 оны 06 сарын 08

Цагдаагийн хурандаа нар байдаг гэсэн шүү

0  |  0
Рр(66.181.161.192) 2023 оны 06 сарын 10

Гөлөгнүүд 2 нүүртэй 200 570 ачдагүй арчаагүй нохойн бааснууд үнэн ялгвартай гарууд

1  |  0
Болд-Эрдэнэ(124.158.65.215) 2023 оны 06 сарын 08

Долгорсүрэн зааныхан бүгд шуналын туламнууд тэдний хэн нэгэн ах дүү ачих ажлыг гүйцэтгэж ядарсан явж чадахгүй болсон хөгшдийг буулгаад байшинд хөтөлж оруулах хооронд ачиж байгаа юм би 2 минут ч болоогүй гарч ирэх хооронд ачиж байхад очиж учирлаж гуйсан юуч хэлэлгүй тохойгоороо элэгрүү ёворчихоод яваад өглөө би ёолоод элгээ тэврээд үлдэв гэж нэг хөгшин ярьж байхыг сонссоноо уламжлав

0  |  0
зочин(202.70.44.46) 2023 оны 06 сарын 08

Ачилтын компанийхан гэж нэг балай гарууд байх юм. тухайн хүний утас руу залгаж хэлэхгүй шууд л ачаад зугтаадаг. татан буулгавал таарна.

0  |  0
SHUR(144.122.42.65) 2023 оны 06 сарын 08

Зогсоолгуй болтол нь баахан барилга нэртэй шавар овоолчихоод хуний машин ачаад аваад явдаг байдаг бол дэээрэм \nЕстой хаана ч байхгуй дээрэм \nТор нь ийм дээрэмчидээр дуурчихсэн улс хогжил дэвшил яриад хэрэггуй ээ \nШинжлэх ухаан , боловсрол энээ тэрээ бол буур естой уланд гишгэгдэж сахинд хийсэн улс болжээ

0  |  0
Del (202.55.188.120) 2023 оны 06 сарын 08

Сайн ачих хэрэгтэй

1  |  0
зочин(202.70.44.46) 2023 оны 06 сарын 10

Харин наад эздийг чинь ил болгохыг бүгд шаардья

3  |  1
Top