Өнөөдөр 2023.06.08. Монгол эх оронд маань нар 04 цаг 54 минутад мандлаа, 20 цаг 49 минутад жаргана.
Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 18 хэм, шөнөдөө 6 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Дэлхийн далайн өдөр. Мөн Дэлхийн тархины хавдартай тэмцэх өдөр юм. Өнөөдөр Перуд Инженерийн өдөр бол Орост Нийгмийн салбарын ажилтнуудын өдөр, Карелид Бүгд найрамдах улсын өдөр.
Өнөөдөр Америкийн жүжигчин, найруулагч Кинен Айвори Уэйанс, Английн рок дуучин Мик Хакнелл, Америкийн жүжигчин, Алтан бөмбөрцөгийн шагналт, Эммигийн гурван удаагийн шагналт Жулианна Маргулис, дуучин Канье Уэст, Аргентины хөлбөмбөгч Хавьер Маскерано зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1962 оны энэ өдөр Лондоны “New Musical Express” нь цомгуудын анхны хит-парадыг гаргажээ.
1963 оны энэ өдөр Америкийн зүрх судасны эмч нар тамхи татахын эсрэг анхны кампанит ажлаа эхлүүлжээ.
1964 оны энэ өдөр Исланд улс “ЮНЕСКО”-гийн гишүүн болов.
1965 оны энэ өдөр Америкийн «Фрито-Лей» болон «Пепси-Кола» компаниуд нэгдэж «PepsiCo» компанийг үүсгэсэн байна.
2002 оны энэ өдөр Киевт хуучин Зөвлөлтийн орнууд дотроо хамгийн том кино театр болох “Киевская Русь” кино театрыг засварын дараа сэргээн нээжээ.
2011 оны энэ өдөр Беларуст “Олон нийтийн сүлжээн дэх хувьсгал” нэрэн дор эсэргүүцлийн арга хэмжээ эхэлжээ.
Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.
Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Сэтгэгдэл ( 0 )