ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ | Дуурайлган үзүүлэх дадлага сургуулилт боллоо

2023 оны 06 сарын 08

 

Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож, онц байдал тогтоосон үед авах арга хэмжээний дуурайлган үзүүлэх дадлага сургуулилт 2023.06.08-нд амжилттай зохион байгуулагдлаа. 

СУРГАЛТЫН КЭЙС: Чингэлтэй дүүргийн есдүгээр хорооны газар нутаг болох “Өсөх дэнж” хороололд газар хөдлөлтийн улмаас их хэмжээний гал гарч байна. Энэхүү хороолол нь хоёр блок орон сууцтай. Эхний блокт нь 240 айл буюу 900 гаруй хүн амьдардаг.

Хорооны хэсгийн ахлагч нарын хийсэн судалгаагаар энэхүү барилгуудад 150-200 орчим хүн ажилдаа яваагүй гэртээ үлдсэн байх магадлалтай хэмээн тооцоолсон. Гарч чадаагүй хүмүүс нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадууд, хүүхдүүд үлдсэн байх магадлалтай өндөр байна. 

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын галаас хамгаалах аврах ангийнхан 40-50 хүний бүрэлдэхүүнтэй, Чингэлтэй дүүргийн 1, 2 дугаар хэлтсийн болон Замын цагдийнхан хамгаалалт аваад ажиллаж байна. Орон сууцны удирдах газар 15 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Мөн сайн дурын хүмүүнлэгийн байгууллага болох Улаан загалмайн 25-30 гишүүн, есдүгээр хорооны Гамшгаас хамгаалах албаныхан, Эрүүл мэндийн төвийнхөн газар дээр нь үүрэг гүйцэтгэж ажиллаж байна. 

 

БИЧЛЭГ ҮЗЭХ

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top