ЭРТ ИЛРҮҮЛЭГ: Хавдар нь эрт илэрсэн 44 хүн ажил хөдөлмөр эрхлэн ₮6.3 тэрбумын орлого олох боломжтой

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 06 сарын 13

Урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн хөтөлбөрийн зардлын үнэлгээний талаар Засгийн газраас дараах мэдээллийг өгч байна.

Урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн хөтөлбөрийн зардлын үнэлгээний судалгааг авч үзвэл 2023 оны гуравдугаар сарын байдлаар урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн тусламж үйлчилгээнд 25.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосноос 67 хувийг Улаанбаатар хотод, 33 хувийг хөдөө, орон нутагт тус тус олгосон байна. Хугацаагаар нь авч үзвэл 64 хувийг 2022 онд, 36 хувийг 2023 онд олгожээ.

Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудад нийт 20.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон нь нийт эрт илрүүлгийн үзлэгт зарцуулсан санхүүжилтийн 79.3 хувийг эзэлж байна. Төрийн өмчийн эруул мэндийн байгууллагуудад олгосон санхүүжилтийн 66.5 хувийг Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагуудад олгожээ.

Хувийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудад нийт 44,539 хүн эрт илрүүлгийн үзлэгт хамрагдсан байна. Энэ нь улсын хэмжээнд нийт эрт илрүүлэг үзлэгийн 19.9 хувийг эзэлж байна. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан иргэдийн 67.4 хувийг Улаанбаатар хотод байрлах 13 эрүүл мэндийн байгууллага эзэлж байна. Нийт эрт илрүүлэгт хамрагдсан санхүүжилтийн 20.7 хувь буюу 5.3 тэрбум төгрөгийн  санхүүжилтийг хувийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудад олгосноос 31.2 хувийг хөдөө, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад олгосон байна.

Ходоодны хорт хавдар шинээр оношлогдсон тохиолдлыг "хорт хавдар оношлогдсон дундаж хугацаа"-д ундэслэн тооцоолж узэхэд нэг хүн дунджаар 10.4±9.1 жилийн өмнө хавдраа эрт илрүүлж, оношлуулжээ. Ийнхүү эрт оношлосноор С16 онош бүхий 44 хүний хувьд 228 хүн жилийг амьдралын хугацаандаа уртасгасан эерэг ур үзүүлэлттэй байна.

Дээрх хүмүүс эрт илрүүлэн оношилсноор цагаасаа эрт нас барахаас сэргийлж, мөн амьдралын дараагийн жилүүдэд ажил хөдөлмөр  эрхлэн 6.3 тэрбум төгрөгийн  орлого олох боломжтой буюу нэг хуний боломжит орлогын хэмжээ 143.0 сая төгрөг  гэсэн тооцоолол гарсан.

Дээр дурдсан yp дүнгүүдээс  харахад аливаа өвчнийг эрт илрүүлснээр тухайн улс оронд хуний нөөцийн хангамж, эдийн засгийн асар чухал ач холбогдолтой төдийгүй хувь хун, гэр булийг ядуурлаас сэргийлэх  боломжтой болохыг илтгэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top