Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банк хамтран Цэцэглэн хөгжсөн, сөрөг нөлөөнд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох Японы сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “Хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийг 2019 оноос хэрэгжүүлж ирсэн. Төслийн хүрээнд СХД-т гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын түр хамгаалах байрыг ашиглалтад оруулж, дүүргийн захиргаанд хүлээлгэж өгсөн юм.
Түр хамгаалах байр нь гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил хамгаалал эрхийн хүрээнд тухайн орон нутагт судалгаа шинжилгээ хяналт зохицуулалт хийх, гэр бүлийн оролцоог идэвхжүүлэх, соён гэгээрүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалах хүрээнд хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор түр хамгаалан байрлуулах үйлчилгээг үзүүлэн тэднийг нөхөн сэргээж, тайвшруулах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зорилготой юм.
Сэтгэгдэл ( 0 )