Сэтгэл зүйч ажилласнаар сурагчид эрүүл аюулгүй орчинд амьдарч, сурч боловсрох орчин бүрдэнэ

2023 оны 09 сарын 14

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2023 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, “Боловсрол” төслийн хэрэгжилтийн хүрээнд ерөнхий боловсролын 27 сургуулийн захирал, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийн дунд туршлага солилцох сургалт боллоо.

Сургалтыг 2022-2023 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн орчинд хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдарч, сурч боловсрох, хамгаалагдсан эрх зөрчигдөх, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, үе тэнгийн дээрэлхэлтийн тоо ихэссэнтэй холбогдуулан ЕБС-ийн удирдлагуудад сэтгэл зүйч ажиллуулах ач холбогдлыг таниулах болон ажиллаж байгаа сэтгэл зүйчдийг чадавхжуулах, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, “Дэлхийн зөн-Монгол” Сонгинохайрхан орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, Сэтгэл зүйн сургалтын төв, Хувь хүний хөгжлийн сургалтын төвийн багш нар хамтран Ерөнхий боловсролын сургуулиудын захирал, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нар оролцсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top