Сонгинохайрхан дүүргээс галлагааны улирал эхэлж буйтай холбогдуулан угаарын хийн мэдрэгч төхөөрөмжөө шалгахыг иргэдэд анхаарууллаа.
Намрын сэрүүн орж өглөө оройдоо галлах галлагааны улирал эхэлж байна. Иймээс иргэн таны угаарын хийн мэдрэгч төхөөрөмж нь ажиллагаагүй болж, эвдэрсэн гээсэн зай хураагуур нь дууссан юм биш биз!
Хэрвээ угаарын хий мэдрэгч төхөөрөмж нь эвдэрсэн, гээсэн, зай хураагуур нь дууссан бол хайртай дотны хүмүүсийнхээ төлөө худалдааны төвөөс худалдан авч, зай хураагуурыг сольж ажиллуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.
Улаан гэрэл: Угаарын хийн аюултай түвшин илэрсэн тохиолдолд улаан гэрэл анивчиж дохиолол дуугарна. АНХААРУУЛГА: Энэхүү дохиолол нь танай гэр байшинд угаарын хийн хуримтлагдаж угаартах эрсдэл үүсч байгааг илтгэнэ.
Ногоон гэрэл: 30 секунд тутамд анивчвал уг төхөөрөмж зөв ажиллаж байгааг илтгэнэ.
Шар гэрэл: Мэдрэгч гэмтэлтэй үед шар өнгийн гэрэл анивчиж дохиолол дуугарна.
Сэтгэгдэл ( 0 )