Сүүний урамшуулал хоёр дахин нэмэгдлээ

2023 оны 10 сарын 04

Монгол Улсын Засгийн газраас сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч нарт литр тутамд олгодог урамшууллыг 1000 төгрөг болгон нэмэгдүүллээ.

"Төв түмний сүүн соёл-2023"-ын хүрээнд зохион байгуулагдсан Сүүний аж ахуй эрхлэгчдийн зөвлөгөөний үеэр саальчид, фермерүүд, Монголын үхэр үржүүлэгчдийн нэгдсэн холбооноос тавьсан санал, хүсэлт биеллээ оллоо.

Сүү үйлдвэрлэгч нарт урамшуулал олгох тухай Засгийн газрын тогтоол 2020 онд батлагдсанаас хойш сүүний үйлдвэрлэл 51 хувиар нэмэгдсэн үр дүнтэй байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top