Мал эмнэлгийн гэрчилгээний системээр сүүний урамшуулал олгох цахим сургалт хийлээ

2023 оны 10 сарын 05
Засгийн газрын 130 дугаар тогтоолоор батлагдсан “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид мөнгөн урамшуулал олгох”- журмын нэмэлт өөрчлөлт, Мал эмнэлгийн гэрчилгээний цахим системийн хэрэгжилт, баталгаажуулалтын талаар сургалт зохион байгууллаа.
 
Сургалтад нийслэл, Баян-Өлгий, Булган, Өвөрхангай, Дархан-Уул, Орхон, Төв, Дорнод, Сэлэнгэ, Хөвсгөл, Ховд, Өмнөговь аймгийн Мал эмнэлгийн газрын дарга, мэргэжилтэн, тасгийн эмч, байцаагч, Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн 170 гаруй малын эмч мэргэжилтэн хамрагдлаа.
 
 
Эх сурвалж: Мал эмнэлгийн ерөнхий газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top