Сайд Х.Болорчулуун НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матильда Димовскаг хүлээн авч уулзлаа

2023 оны 10 сарын 05

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчөөр томилогдсон Матилда Димовска тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтаар сайд Х.Болорчулуун Суурин төлөөлөгчийг Монгол Улсад томилогдож ирсэнтэй холбогдуулан баяр хүргэж, салбарын өнөөгийн төлөв байдал, бодлого, тэргүүлэх чиглэлүүдийн талаар танилцуулав.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь хүний хөгжил, иргэд, малчдын амьжиргааны түвшин, байгаль, хүрээлэн буй орчныг хамгаалах, байгальд ээлтэй мал аж ахуйг бий болгоход голлон анхаарч ажилладаг бөгөөд, энэ чиглэлээр цаашид хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ.

Мөн түүнчлэн НҮБ-аас 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн Олон улсын жил” болгон зарлаж, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцод нэгдэн орсон талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top