УЦУОХШ-ний салбарын Үндэсний зөвлөгөөн болно

2023 оны 10 сарын 23

Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын Үндэсний зөвлөгөөн 10 дугаар сарын 27-ны өдөр Төрийн ордонд болно.

Монгол Улсын хэмжээнд ус цаг уурын салбарын 1900 гаруй албан хаагчид 24 цагийн турш тасралгүй ажилладаг ба агаар, хөрс, усны төлөв байдлыг шинжихээс гадна ус, цаг агаарын урьдчилсан мэдээ болон аюултай үзэгдлийн мэдээллийг гаргадаг юм.

Байгалийн гамшигт үзэгдлийг шинжлэх ухааны үндэслэл дээр урьдчилан мэдээлэх, хөдөө аж ахуй, малчид, тариаланчид гэх мэт ус, цаг уурын мэдээлэл хүн бүрийн амьдралд чухал нөлөөлөл үзүүлдэг.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top