Эрчим хүчний “шимэгч хорхойн” талаар та мэдэх үү? 

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 01

 

Компьютер, принтер, хувилагч машин зэрэг цахилгаан хэрэгсэл тэжээлийн залгуурт залгаатай байх үед ажиллагаанд байх үеийн хэрэглээний 50 хувьтай тэнцэх хэмжээний эрчим хүч хэрэглэдэг. Үүнээс сэргийлэхийн тулд өөр дээрээ унтраалгатай олон залгуур ашиглах, ашиглаагүй цахилгаан хэрэгслээ тэжээлээс салгаж хэвших нь чухал юм. 

Та гар утсаа цэнэглээд, цэнэглэгчээ залгаатай хэвээр нь үлдээдэг үү?

Үлдээдэг бол та цагт 0.065 төгрөг дэмий зарцуулсан байна. Энэ нь бага тоо мэт харагдаж байгаа боловч өдөржин залгаатай үлдээвэл 1.56 төгрөг, сард 46.8 төгрөг, жилд 561.6 төгрөг хий үрэгдүүлсэн байна. Энэ тоог нэг орон сууцны 95 айлаар тооцвол жилд танай байр 53,352 төгрөгийн эрчим хүчийг үр ашиггүй зарцуулсан байна. Энэ нь зөвхөн 1 цэнэглэгч гэдгийг анхаараарай! Танайх 2-оос 3 цэнэглэгчтэй бол илүү их эрчим хүчийг үр ашиггүй зарцуулж, илүү их төгрөгийг үрэгдүүлэх юм.

Харин энэ тоог нийслэлийн хэмжээнд авч үзвэл: Улаанбаатар хотод ойролцоогоор 380,000 өрх байдаг бөгөөд айл бүр гэртээ дор хаяж 1 гар утасны цэнэглэгч сул залгаатай орхисон бол жилд 213,408,000 төгрөгийн эрчим хүчийг дэмий алдсан байна.

Та ажлын өдрүүдэд цайндаа гарахдаа компьютероо асаалттай хэвээр нь үлдээдэг үү?

Суурин компьютерийг 1 цаг ашиглахад 220 Вт цахилгаан эрчим хүч зарцуулдаг. Цайны нэг цагийн хугацаанд дунджаар 25 төгрөг, сард 740 төгрөг, жилд 8,900 төгрөгийн зардал бий болдог. 

Та цайны цагаараа компьютер асаалттай орхисноор!!!

Улаанбаатар хотод идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нийт 72,000–аад аж ахуйн нэгж, байгууллага байдаг. Байгууллага бүр дор хаяж 10 компьютертэй гэж тооцвол улсын хэмжээнд жилд 6,408,000,000 төгрөгийг үр ашиггүй зарцуулдаг байна. 

Settings - Control panel - Power options - Turn off the display - 3 minutes тохиргоог хийснээр шаардлагагүй үед дэлгэцийг бүрэн унтрааж, компьютерийн эрчим хүч зарцуулалтыг 40 хүртэл хувь бууруулах боломжтой.

 

ЭРЧИМ ХҮЧЭЭ ХЭМНЭЕ!

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
х(202.9.40.11) 2023 оны 11 сарын 02

Мөнгө хэмнэх гэх нь том компани, төрийн том байгууллагад сонирхолгүй бдаг, харин цаанаа эрчим хүч үйлдвэрлэл, түүнээс үүсдэг хүлэмжийн хий, дэлхийн дулаарлын нөлөөг бичээч.

0  |  0
Top