Эрчим хүч хэмнэх нь ямар ач холбогдолтой вэ?

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 02

 

Эрчим хүчээ хэмнэх нь дараах ач холбогдолтой. 

АЙЛ ӨРХҮҮДЭД

  • Сар бүрийн цахилгаан, дулааны төлбөрөө бууруулж, мөнгөө хэмнэнэ.
  • Эрчим хүчний чанар хүртээмж сайжирна. Хэмнэсэн зардлаа бусад зүйлдээ зарцуулах, эсвэл хуримтлал үүсгэх боломжтой болно.
  • Эрчим хүч хэмнэснээр ирээдүй хойч үедээ үнэтэй хөрөнгө оруулалт хийнэ.
  • Байгаль орчны бохирдлыг багасгахад хувь нэмрээ оруулж өөрийн болон үр хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаална.

 

УЛСЫН ХЭМЖЭЭНД

  • Эрчим хүчний импортыг бууруулж, энэ хэрээр гадагшаа урсах мөнгийг хэмнэнэ.
  • Хэмнэсэн зардлыг бусад нийгмийн арга хэмжээнд ашиглах боломжтой болно.
  • Хязгаарлагдмал нөөц болох нүүрсийг хэмнэнэ.
  • Байгаль орчны бохирдолтыг бууруулж, агаарын чанарыг сайжруулна.

 

АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУДАД

  • Эрчим хүчний зардал буурна.
  • Ажлын бүтээмж дээшилж, өрсөлдөх чадвар сайжирна.
  • Байгалийн хязгаарлагдмал нөөцийг хэмнэнэ.
  • Хүлэмжийн хийг бууруулж, экологийн тэнцвэрт байдлыг хангана.

 

ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНД

  • Нүүрсхүчлийн хийн ялгаралтыг бууруулна.
  • Тогтвортой хүрээлэн буй орчныг хадгална.
  • Дэлхийн дулаарал, озоны давхарга цоорох аюулаас сэргийлнэ.

 

ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨЛБӨРӨӨ БАГАСГАХ ХАМГИЙН САЙН АРГУУД

  • Хөргөгч, хөлдөөгчийн байршлыг өөрчлөх. Хөргөгчийг 30-50°С хэмийн бүгчим халуун өрөөнд байлгах нь энгийн үеэс хоёр дахин их эрчим хүч зарцуулдаг. Мөн плитка, ус буцалгагчийн ойр тавих нь илүү их эрчим хүч зарцуулагдахад хүргэдэг.
  • Хоёр тарифт тоолууртай бол индүү, тоос сорогч, угаалгын машин зэргийг 21.00-06.00 цагийн хооронд ажиллуулах замаар өдрийн цагаар зарцуулдаг цахилгааны төлбөрөө 2 дахин багасгах боломжтой.
  • Төвлөрсөн халаалтын системд холбогдсон орон сууцны айл өрхүүд эрчим хүч хэмнэхийн тулд тохируулгатай халаагуур /радиатор/-ыг сонгох.
  • Төвлөрсөн халаалтын системд холбогдоогүй айл өрхүүд гэр, сууцныхаа хана, хаалга, цонх, дээвэр зэргийг дулаалах.
  • Ашиглаагүй гэрэл, залгуурууд болон улаан гэрлийг тогтмол унтрааж хэвших.
  • Ямар нэгэн зардал гаргахгүйгээр эрчим хүчний зардлаа бууруулах боломжоо бид өөрсдөө л бүрдүүлж чадна.
  • Айл өрхийн гишүүн бүрт эрчим хүчийг хэрхэн зүй зохистой хэрэглэх талаар байнга сануулж хэвшүүлэх.
  • Аж ахуйн нэгж байгууллага бүр ажилтнууддаа эрчим хүч хэмнэх дадал хэвшил суулгах.
  • Ингэхийн тулд уриалга гаргах, сургалт явуулах.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top