Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтрэх тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа ихсэхийг онцгойлон анхааруулж байна.
2023 оны 12 дугаар сарын 08-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 8-13 метр, шөнөдөө Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолой, говийн бүс нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -29...-34 градус, Увс нуурын хотгор, Хангайн уулархаг нутаг, Идэр, Эг-Үүр, Туул голын хөндийгөөр -24...-29 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж голын хөндийгөөр -19...-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...-5 градус, Дорнод-Дарьгангын тал нутгаар -7...-12 градус, бусад нутгаар -14...-19 градус хүйтэн, өдөртөө хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -20...-25 градус, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -15...-20 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0...-5 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар -6...-11 градус, бусад нутгаар -11...-16 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -24...-26 градус, бусад хэсгээр -20...-22 градус, өдөртөө -18...-20 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө -19...-21 градус, өдөртөө -17...-19 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө -22...-24 градус, өдөртөө -20...-22 градус хүйтэн байна.
2023 оны 12 дугаар сарын 09-13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
9-нд Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутгаар, 10-нд баруун аймгуудын нутгийн зүүн болон өмнөд, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө -35...-40 градус, өдөртөө -24...-29 градус, Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -18...-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -11...-16 градус, өдөртөө -3...-8 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө -17...-22 градус өдөртөө -9...-14 градус, бусад нутгаар шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -13...-18 градус хүйтэн байна.
Сэтгэгдэл ( 0 )