Apple компани Хятадад борлуулах iPhone 15 утасныхаа үнийг бууруулжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 16

“Apple” компани Хятадын зах зээлд борлуулах iPhone15 утасныхаа үнийг албан ёсоор бууруулжээ. Тус компани бүтээгдэхүүнийх нь эрэлт буурахаас сэргийлж анх удаа үнийг нь буруулж байна гэж Блүмберг агентлаг онцолжээ.

Ингэхдээ iPhone утасны шинэ загварын үнэ зөвхөн энэ сарын 18-21-ний хооронд буюу Хятадын Цагаан сарын өмнөх хямдралын улирлын үеэр таван хувиар буюу 70 ам.доллароор буурах гэнэ. “Apple” компани бүтээгдэхүүнийхээ үнийг албан ёсоор бууруулж байгаа нь анхны тохиолдол гэж Блүмберг онцолжээ. Тус компанийн хамгийн том зах зээл болох Хятадад бүтээгдэхүүнийх нь эрэлт буурахаас сэргийлж ийм алхам хийж байна.

iPhone 15 загварын борлуулалт өмнөх загварынхаас муу байгаа нь Хятадын дотоодын үйлдвэрийн Huawei Mate 60 утас гаргасантай холбоотой гэж үзэж байна. Үүнд мөн Хятадын зарим төрийн байгууллагад iPhone брэндийн утас ашиглахыг хориглосонтой холбоотой аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top