Өнөөдөр 2024.01.17. Билгийн тооллын 7. Монгол эх оронд маань нар 08 цаг 36 минутад мандлаа, 17 цаг 28 минутад жаргана.
Улаанбаатар хотод цастай. Өдөртөө -13 хэм, шөнөдөө -19 хэм. Та хувцасаа тохируулж өмсөөрэй.
Өнөөдөр Испанид Үндэсний баярын өдөр.
Энэ өдөр Их Британийн дуучин Пол Янг, Америкийн жүжигчин Жим Керри, АНУ-ын Тэргүүн хатагтай асан Мишель Обама, Нидерландын дижей Tiesto, Америкийн дуучин, жүжигчин Кид Рок, Францын жүжигчин Сильви Тестю, Оросын дуучин Митя Фомин, хөлбөмбөгч Дмитрий Кириченко, Америкийн жүжигчин, дуучин Зоуи Дешанел, сагсан бөмбөгч Дуэйн Уэйд, Шотландын дижей, продюсер Келвин Харрис, Украины мэргэжлийн богсчин, олимпын аварга Александр Усик зэрэг алдартны төрсөн өдөр.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1957 оны энэ өдөр БНМАУ, БНХАУ-ын Засгийн газар хоёр улсын хил орчмын бүс нутгийг зохистой, харилцан ашигтай ашиглах тохиролцоонд үндэслэн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйрын төлөөлөгчид БНМАУ-ын Чойбалсан хотын төлөөлөгчидтэй Хөлөнбуйрт хэлэлцээ хийхээр тогтжээ. Хөлөнбуйр аймгийн 350 мянган толгой малыг Чойбалсан хотын хил орчмын нутагт өвөлжүүлэх, Чойбалсан хотын дөрвөн хэсэг бэлчээрийн газрыг Хятадын малчдад ашиглуулахаар санал нэгтэй шийдвэрлэжээ.
1958 оны энэ өдөр “Монгол-Хятадын иргэний агаарын тээврийн хэлэлцээ”-нд Улаанбаатар хотноо гарын үсэг зурав.
1967 оны энэ өдөр БНМАУ-Танзани улсын хооронд дипломат харилцаа тогтоожээ.
2012 оны энэ өдөр Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол судлалыг дэмжих сан байгуулах тухай зарлиг гаргасан билээ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1919 оны энэ өдөр Польшийн төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Игнаций Ян Падеревский тус улсын Ерөнхий сайд болжээ.
1920 оны энэ өдөр Зөвлөлт Орост цаазын ялыг албан ёсоор цуцлав.
1929 оны энэ өдөр Афганистаны эмир Инаятулла-хан тус улсыг гуравхан өдөр захираад төрийн эргэлтээр суудлаасаа буужээ.
Өнөөдөр үс засуулвал Хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.
Эл өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Харин гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай.
Хол газар явах бол хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )