“Хувь заяа” булангийнхаа өнөөдрийн дугаарт залуу банкир Ганбямбын Дөлгөөнийг урьж Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, шалтгаан, цаашид хэрхвэл зөв гарцаа олох тухай ярилцлаа. Тэрбээр банк, санхүүгийн салбарт 16 жил ажиллахдаа өөртөө эмц цэгц, сахилга баттай байх өндөр шаардлагыг тавьдаг хүчтэй нөлөөлөгч, баг хамт олноо ч манлайлан удирддаг шилдэг боловсон хүчний нэг юм. Мөн МАН-ын гишүүн тэрбээр ирэх УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэхээр горилогчдын нэг.
Г.Дөлгөөн ажлын гараагаа 2008 онд нягтлан бодогчоор Монголбанкнаас эхэлж байв. Бүртгэлийн хэлтэст хоёр жил ажиллаж байсан. Мерит зарчмаар явж, тухайн байгууллагынхаа соёлд дээд талын үеэсээ болон хамтран зүтгэж буй нэгэн үеийнхнээсээ суралцахыг хичээж, ажлын дадлага туршлага хуримтлуулжээ. Төвбанкинд 2016 оныг хүртэл нягтлан бодогч, хянан шалгагч, ахлах хянан шалгагчаар ажиллав. Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Эрсдэлийн удирдлагын газрын захирлын албыг 2016-2018 онд хашиж байлаа. Дараа нь Төрийн банкны гүйцэтгэх захирлаар хоёр жил гаруй ажиллаад 2020 оны тавдугаар сараас буюу КОВИД-19 цар тахлын үед Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. Ингээд 2023 оны арванхоёрдугаар сард өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөгдсөн билээ.
Нэр шигээ дөлгөөхөн хүү
Тэрбээр 1988 оны хавар төрсөн. Дээрээ нэг эгчтэй. Айлын бага хүү. Хотод төрж өссөн ч багадаа Хэнтий, Төв аймагт их очдог байв. МУИС-ийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Мэргэжил дээшлүүлэхдээ Люксембургийн вант улсад банк, санхүүгийн магистр хамгаалжээ. Их сургуулийн нэг ангийн охин Б.Солонготой гэр бүл болжээ. Одоо эхнэр, 1-14 насны дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Гэр бүл, найз нөхөд нь түүнийг “Их гэрсэг” хэмээн тодотгодог юм билээ. Г.Дөлгөөн өөрөө бол “Би олон хүүхэдтэй аав хүн. Гурван охин, нэг хүүтэй. Хүүхдүүддээ хамгийн сайн аав байхыг хичээдэг” гэсэн юм. Харин Г.Дөлгөөний аав Н.Ганбямба нэртэй улстөрчдийн нэг, УИХ-ын гишүүн асан. Сүүлд Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж байлаа.
Хүн эцэг эхээ сонгож төрдөггүй ч энэ айлын гал голомтноо төрсөндөө Г.Дөлгөөн бахархдаг. Тэрбээр “Ээж минь биеийг төрүүлж, аав минь ухааныг бий болгосон. Би одоо ч ааваасаа суралцсаар байгаа. Ааваараа маш их бахархдаг. Багш хүн учраас зарчимтай байхыг маш их хэлж сургадаг. Ялангуяа, хувь хүний төлөвшлийг байнга анзаарч харж явдаг юм билээ. Тэр дундаа хувийн зохион байгуулалт сайтай, сахилга бат, эмх цэгцтэй байхыг шаардаж, тогтмол анхааруулж хэлдэг. Үүний хүчинд би өөртөө нэлээд өндөр шаардлага тавихыг хичээдэг болж хэвшжээ. Харин ээж минь зүрх сэтгэлийн боловсролд илүү анхаарч сургажээ гэж боддог. Ээж минь өөрөө ч хүмүүсийг маш ихээр хайрлаж хүндэлдэг, өр зөөлөн хүн” гэв.
Г.Дөлгөөн Хэнтийд цэцэрлэгт явдаг байсан гэхээр бага балчир үе нь тэнд өнгөрчээ. Харин эднийх 1990 оны эхээр Улаанбаатар руу шилжиж, хүү хотод сургуулиа төгсгөжээ. Байрныхаа хүүхдүүдтэй хөл бөмбөг, сагс тоглохдоо хувиа өгөхгүй ч нэр шигээ дөлгөөхөн, даруухан хүү байжээ. Зун, өвлийн амралтаараа Төв аймгийн Эрдэнэсант сумаас хойш нутагладаг нагацын талын хамаатны айлуудаараа очих дуртай, малч ахуйд ойрхон өссөн юмсанж. Тэгээд ч тэр үү, хөдөө рүү их тэмүүлдэг хүү байжээ. Амьдралын их сургуульд суралцах анхны дэг сургууль нь тэндээс эхтэй гэнэ. Мэдээж, хотын амьдрал анги. Гэхдээ л аль алийг нь хослуулан хотын соёлд ч суралцан, хөдөөдөө ч очих дуртай байв. Харин одоо хотын амьдралын хэв маяг улам бүр хурдтай болж, ажил амьдралын хэмнэлээс шалтгаалаад сүүлийн үед хөдөөлөх цаг завгүй л явна. Уг нь амралт, чөлөөт цагаараа орон нутгийг зорин агаар салхинд гарахын далимаар малын захад очиж, хөдөөгөө анирдан суух дуртай. Ийм л шалтгаанаар Хэнтий нутгийн зүг хүлгийн жолоо залж, зон олон, авгын талын хамаатан садантайгаа хууч хөөрөн суух нь түүнд нэгэн жаргал байдаг гэнэ.
Олонтой хүн
Түгжрэл, утаа, хүн амын хэт төвлөрөл зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан хүн хүний бодол ондоо, үүнээс улбаалаад орчин цагт хот суурин газар нийгмийн бухимдал, стресс ихтэй болсон. Компьютертэй зүйрлэбэл, вирустээд л байна гэсэн үг шүү дээ. Үүнийг антивирусны программ суулган устгадаг. Сэтгэлзүйч буюу мэргэжлийнхний хэллэгээр бол стресс менежментээр л даван туулдаг аж. Харин түүний хувьд ийм нөхцөлд хөдөөг зорин төрөл садантайгаа уулзан сэтгэл уудлан ярьж хөөрсөн шигээ суух сайхан. Мөн бодол санаагаа төвлөрүүлэх зарим бясалгалын техникт суралцжээ. Хааяа уул хадаар алхаж дасгал хөдөлгөөн хийн, аль болох байгальд ойр байхыг зорьдог зэргээс харахад эрүүл чийрэг байхыг хичээдэг амьдралын зөв дадал хэвшилтэй юм байна. Эрүүл биед саруул ухаан оршдог гэж ярьдаг учраас зөвхөн өөрийгөө л додомдож, амьдралын зөв хэвшилтэй байх гэж хичээхээсээ илүү үр хүүхдүүддээ болон орчин тойрондоо эрүүл, зөв дадлаар нөлөөлөхийг хичээдэг аж. Гэр бүлийн зөв хандлага, эрүүл харилцаа нийгэмдээ эерэг уур амьсгалыг бий болгоход нөлөөлнө гэдэг бодолтой явдаг юм байна.
Спортлог хүмүүс багаар ажиллаад сурчихсан, нэг тийм олонтойгоо явдаг нь анзаарагддаг. Тэрбээр банк, санхүүгийн салбарт 16 жил ажиллахдаа 16 мянган хүнтэй тус салбараас их олон хамт олон, олон сайхан найз нөхөртэй болжээ. Тэр бүгдтэйгээ аль болох ойрхон уулзаж ярилцах, ууланд алхахыг хичээдэг нөхөрлөлдөө үнэнч хүн. Ийнхүү найз нөхдийн хүрээлэл сайтай байдаг нь ааваасаа өвөлсөн “эрдэм” буюу хүү аавынхаа олонтойгоо явдаг занг дуурайжээ. Тэрбээр “Олон түмэндээ түшиг, нөмөртэй, найзууддаа сайн найз нь, хамт олондоо тус дэмтэй явахыг бодож хичээдэг. Аав ээжийнхээ нөлөөгөөр багаасаа дөлгөөн төлөв байсан нь хожим нь тохь суулгаж, буурь суурьтай хүн болгосон юм болов уу. Нөгөөтэйгүүр, би их уйтгартай хүн шүү дээ. Магадгүй, банк, санхүүгийн салбарт хариуцлагатай ажил хийдэг, төрийн чухал албан тушаал хашиж байсан маань ийм болгосон байх. Энэ нь буруу зүйл биш болов уу. Гэхдээ аливаа зүйл зохистой байх ёстой. Хэт нэг тал руу хэлбийж гуйвж болохгүй шүү дээ. Сүүлийн үеийн жишээ гэвэл, дэлхийн чиг хандлага цахим орчинд их автаж, өөрчлөгдөж байна. Цахим хэрэглээ ихсэхийн хэрээр хүмүүсийн амьдралыг хав маяг, дадал тэр хэрээр өөрчлөгдөж байна. Эргээд зохистой харилцааг эрхэмлэж, зөв зуршилтай байх нь хамгийн гол асуудал болж байна шүү дээ. Одоо үүнд тодорхой хэмжээний цаг хугацаа орно байх. Хүн бүхэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Тиймээс хүн “Миний хүүхдийн явах зам аюулгүй байвал болно” гэж бодож болохгүй. Яагаад гэвэл, нийгмээрээ нөхөрсөг, амар тайван байж энэ амьдрал аюулгүй болно. Тиймээс л би улс төрд орж байгаа шинэ үеийн төлөөлөл” хэмээн өөрийгөө тодорхойлов.
Төвбанкинд төрийн ачаанаас үүрэлцэж сурав
Төрийн албанд тасралтгүй 16 жил ажиллахдаа төрийн зарчим, албаны дүрэм, журамд маш сайн суралцжээ. Ялангуяа, хамгийн сүүлд Төвбанкинд ажиллахдаа банк, санхүүгийн салбарыг зохицуулах хариуцлагатай алба хашиж байсан билээ. Нөхцөл байдал ч амаргүй, хүнд байсан үе шүү дээ. КОВИД-19 цар тахлын хөл хорионы үед төрийн зохицуулах байгууллагын ачаалал маш өндөр байжээ. Ачаагаа үүрч, амжилттай давсан л юм даг. Залуу хүний хувьд төр, нийгэмдээ өөрийн мэргэжлийн ур чадвар, туршлагаа зориулах нь зөв алхам. Эдийн засгийн макро, микро түвшинд ч тэр, банк, санхүүгийн салбарт ч тэр, дэлхий даяараа л хурдацтай цахимжиж, өөрчлөгдөж байв. Үүнд өөрийн мэдлэг боловсрол, ур чадвар, туршлагаа зориулахаас цааргалан хойш суусангүй. Залуу хүний эрэмгий дайчин шинжээр ажилдаа ханцуй шамлан оржээ. Ийм үзэл бодлыг төрүүлэн төлөвшүүлэхэд мэдээж аав нь нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ улстөрчийн албан тушаалаас “чөлөөлөгдөн” тэтгэвэрт гараад багагүй хугацаа өнгөрч байгааг сануулах илүүц биз. Аавын нэр, нөлөөгөөр улс төр сонирхдог болсон байж ч болох ч хүүгийн өөрийн үзэл санаа ч хүчтэй юм. МАН-ыг өнгөлж, түүчээлж яваа залуу гишүүний аав нь энэ намын гишүүн, өвөө нь ч МАХН-ын гишүүн буюу гурван үеэрээ энэ намд хүчин зүтгэжээ. Хамгийн гол нь энэ намын үзэл баримтлал, зүй тогтол, улс, нийгэмдээ хийж байгаа томоохон бүтээн байгуулалт, төрийг авч явж байгаа зөв менежмент нь үзэл санаатай нийцдэг учраас МАН-ыг сонгожээ, тэрбээр.
Өнөөдөр хүн болгон үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нандин эрх чөлөөг олж авсан. Нөгөөтэйгүүр, ардчилсан нийгэмд шилжээд 30 жил боллоо. Энэ хугацаа нь хоёр оронтой тоо хэдий ч барууны орнуудын хажууд залуу хэвээрээ байгаа болов уу. Гэхдээ бид өндөр хөгжилтэй, зөв тогтолцоотой улсууд руу илүү ойртохын тулд бидэнд дахиад тодорхой хугацаа хэрэгтэй байх. Эргээд нийгэм маань зөв зохистой болж, сайжирна байх гэсэн итгэл үнэмшилтэй явдаг юм байна. Ялангуяа, энэ Засгийн хэрэгжүүлж байгаа бодлого, тэр дундаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар УИХ-аар батлагдсан урт хугацааны хөтөлбөр “Алсын хараа-2050” гэх мэтчилэнгийн зөв хөтөлбөр, зөв төлөвлөлтөөр явахад цаг хугацаа хожин зөв нийгмийг бүрдүүлж чадна байх. Эхнээсээ нэгдээд явж байна. Мэдээж, аливаа зүйлийг засаж залруулахад цаг хугацаа шаардагдана. Энэ бүхнийг бид бүгдээрээ хамтран даван туулаад гарах нь зөв болов уу гэдэг бодлоо хуваалцав.
“Гэрэл гэгээ ойрхон байна”
Зөв төлөвлөгөөгөөр явбал энэ бүхэн маань амжилттай хэрэгжинэ. Гэрэл гэгээ ойрхон байна гэдэгт Г.Дөлгөөн итгэдэг аж. Бүсчилсэн хөгжлийн форум дээр панелистаар сууж байхдаа тэрбээр нэгэн удаа “Залуу хос бусдын л адил орон байртай болохын төлөө хичээн хөдөлмөрлөж байв. Өнөр өтгөн ч боллоо. Өрхийн тэргүүн “Гэр бүлтэйгээ сайхан амьдарна. Ингэхийн тулд орон гэрээ цогцлоох ёстой” гэдэг төлөвлөгөө боловсруулаад цааш улам хичээн зүтгэв. Бүх хүүхдээ өрөөтэй болгохыг мөрөөджээ. Үүнийхээ төлөө олон жилийн хүч хөдөлмөрөө зориулан, мөнгөө ч хуримтлуулав. Тэр хүн 20 гаруй жилийн хөдөлмөр зүтгэлээр хөрөнгөө босгон хүссэн хаустаа оржээ. Харамсалтай нь тэр хүний зорилго төлөвлөгөө биелсэнгүй. Хүсэл мөрөөдөл нь зөв байсан ч арга нь буруу байжээ. Яагаад гэвэл, өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд үр хүүхдүүд нь нас биед хүрч, үүрнээсээ нисэхэд бэлэн болчихсон байсан. Бүгдээрээ өрх тусгаарлаад гараад явчихав. Тэгээд нөгөө олон өрөөтэй хаустаа эхнэртэйгээ хоёулахнаа үлдсэн. Энэ хүн байраа буцааж зараад жижигрүүлжээ. Ийм л сонголт үлдсэн гэсэн үг. Тэгэхээр бид бүгдээрээ зөв нийгмийг бүрдүүлнэ гэж ярьдаг боловч зөв төлөвлөгөөгөөр явахгүй бол дөрвөн жилийн мөчлөгтэй нам, улс төрийн хүчин солигдож, дөрвөн жилийн мөчлөгтэй өөр төлөвлөгөө зохиож, ингэж явснаараа магадгүй саяны айл шиг дүр төрхтэй нийгмийг туулсаар дахиад 20-30 жил болчих вий дээ” гэдэг эмзэглэл төрдөгөө хуваалцаж байсан. Манай хойд, урд хөрш улс, барууны өндөр хөгжилтэй орнууд ч ялгаагүй бүгдээрээ хөгжлөө 50-100 жилийн хугацаатай төлөвлөдөг. Ямар ч нам, улс төрийн хүчин гарсан тэр нь хэвээрээ үргэлжилж, төрийн залгамж шинж чанараа хадгалдаг. Тэр утгаараа одоогийн засаглалын сайн төлөвлөгөө хугацаандаа хэрэгжтэл яваасай гэдэг хүслийг тээж явдаг аж. Ялангуяа, сүүлийн үед яригдаж байгаа томоохон төслүүд хэрэгжвэл манай улс наад зах нь эрчим хүчний хараат байдлаас гарна. Дээрээс нь нэмээд нефьтийн үйлдвэр баригдаж байна. Энэ бүх томоохон төслүүд явагдсанаараа эдийн засагтаа эерэг нөлөө үзүүлэх юм. Ингэснээр ДНБ өснө. Энэ өсөлт айл өрх бүрийн хаалгаар орох ёстой гэдэг зарчим түүнд бий.
10 их наядын цогц төлөвлөгөөг хийлцсэн нь
КОВИД-19 цар тахлын хөл хорионы үед манай улс нийгэм, эдийн засгийн хувьд маш хүнд нөхцөл байдалд орсон. Ялангуяа, ид дэгдэлтийн үе буюу 2020-2021 онд эдийн засгийн өсөлт бүр хасах дүнтэй гарч байлаа. Аюулын дохио өгсөн гэсэн үг. Засгийн газраас тухайн үед 10 их наядын цогц төлөвлөгөө гарган, ард иргэдийн гар дээр яг бодитоор очсон. Банк, санхүүгийн зах зээл дээр гаргаж байгаа бизнесийн зээл жилийн 18-20 орчим хувийн хүүтэй байсан нь өндөр тоонд орно. Чөлөөт зах зээлийн нийгэмд амьдарч байгаа хэдий ч гэсэн төр, засгийн зүгээс яг ийм хүнд нөхцөлд тодорхой хэмжээний зохицуулалт хийж, “Их чулууг бага чулуугаар хөдөлгөн” гурван хувийн хүүтэй зээл олгож, түрүүний 18-20 хувийн хүүг бууруулжээ. Гэхдээ мөнгө хэвлэвэл эргээд төгрөгөө үнэгүйдүүлж, эдийн засгаа унагаах асуудал үүсдэг. Тиймээс тухайн үед төсвөөс багахан хэмжээний хүүгийн зөрүү, татаас олгоод зөрүүлээд банкуудад байсан сул эх үүсвэрүүдийг ашиглаж, ард иргэдэд ачаалал багатай зээл гаргасан нь үр өгөөжөө өгсөн аж. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Хүнсний хувьсгал”-ын томоохон арга хэмжээ явагдсан. Ялангуяа, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, газар тариалан, мал аж ахуйн салбараа хөгжүүлэх хөдөө аж ахуйн зээлүүд мөн гаргажээ.
КОВИД-19 цар тахлын үед, түүнээс ч өмнө уул уурхайн түүхий эдийн экспортын 90 гаруй хувийг нүүрс дангаараа бүрдүүлдэг ч үнийн хувьд доогуур, гол худалдан авагч маань бага авч байсан. Дээрээс нь нэмээд дэд бүтцийн асуудал ч нэлээд тулгамдав. Тухайн үедээ 10 гаруй сая тонныг гаргана гэдэг төлөвлөгөө яригдаж байсан ч КОВИД-19 цах тахлын үед ойролцоогоор 20 орчим сая тонныг гаргачих болов уу гэдэг хүлээлттэй байсан аж. Тодорхой хэмжээнд гүйцэтгэлээ ч бас хангаад явж байв. 2023 оны гүйцэтгэл 70 сая тонн руу дөхсөн байна. Энэ нь эргээд хил, гаалийн боомтын сэргэлт, Эрдэнэс Тавантолгойтой холбоотой олон асуудлуудыг төр, засгаас оролцон шийдэж өгөхөд хүргэсэн юм. Геополитикийн хувьд урд хөрш БНХАУ-тай харилцаагаа сайжруулж, худалдан авагч талтайгаа сайн ойлголцож, зөв зохицуулалтыг хийжээ. Ингэснээрээ энэхүү гарц сайжраад эргээд энэ эрчээрээ гадаадаас валют оруулж ирсэн юм. Валютын нөөц одоогоор таван тэрбум ам.доллар даваад гарчихсан байгаа. Өмнө нь 2-3 тэрбум ам.долларын дүнтэй л ярьдаг байсан. Гэхдээ энэ нөөц цаашид дахиад өсөх ёстой гэнэ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөс үзэхэд, нэг жилийн хугацааны импортоо худалдаж авах хэмжээний валютын нөөцтэй байх ёстой. Энэ нь ойролцоогоор бараг 12 орчим тэрбум ам.долларын бэлэн нөөцтэй байж бид айх аюулгүй болно гэсэн үг. Тиймээс энэ тоог өсгөхийн төлөө ажиллах ёстой. Ингэж байж эдийн засагтаа эргээд эерэг нөлөө үзүүлэх аж. Тухайлбал, төгрөгийн ханшийг ч тогтвортой байлгана. Эдийн засгийн үзүүлэлтүүд нэмэгдэнэ. Ялангуяа, ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэхээр зорьж байгаа.
Инфляцийн 17 хувийг долоо хүртэл бууруулжээ
КОВИД-19 цар тахлын үед ганц Монгол Улс гэлтгүй олон улсын хэмжээнд буюу дэлхий даяараа л инфляцийн асуудал үүссэн. АНУ-д ч гэсэн шатахууны үнэ өслөө гээд бослого тэмцэл гарсан удаа ч бий. Түүний дараа эдийн засгийн сэргэлт ярих хугацаанд ОХУ-Украины мөргөлдөөн гарч одоо бүр дайны түвшинд очсон байна. Эдгээр нөхцөл байдалтай холбоотойгоор олон улс даяар асуудалтай байгаа нь нууц биш. Монгол Улсад ч инфляцийн түвшин адилхан л тодорхой хэмжээнд өссөн. Энэ нь нийлүүлэлт, тээвэрлэлттэй холбоотойгоор өссөн ч төр, засгийн зохицуулалттайгаар буюу түрүүний ярьсан олон төсөл, хөтөлбөрийн үр дүнгээр тодорхой хэмжээнд барьж, хоёр оронтой тоонд орчихсон, оргил үедээ 17 хувьтай болчихсон байсан инфляцийг өнөөдөр нэг оронтой тоо руу оруулсан буюу долоон хувь болгож бууруулаад байгаа юм. Энэ мэтээр эдийн засагт хийсэн эерэг үзүүлэлтүүд байна. Мөн валютын ханшийн зөрүүнээс үүдэлтэй инфляцтай холбоотойгоор цалин, тэтгэврийг өсгөж өгсөн нь ард иргэдэд нэлээн дэмжлэг болсон болов уу гэж тэрбээр үзэж байна.
Эдийн засгийн өсөлтийг, тэр дундаа ДНБ-ий өсөлтийг дотор нь ангилаад үзэхээр мэдээж төр, хувийн хэвшлээрээ ялгарч харагдана. Төрийн өсөлт буюу төрөөс хамааралтай уул уурхайн салбарын компаниуд, тухайлбал, "Эрдэнэс Тавантолгой", "Эрдэнэт" үйлдвэр маш сайн ажиллажээ. Тэр чинээгээрээ эдийн засгийн өсөлтөд маш сайн нөлөө үзүүлсэн байна. Эргээд хувийн хэвшилд яг адилхан ийм өсөлтийг бий болгоё гэвэл нөгөө байнга ярьдаг “Эдийн засгаа солонгоруулъя” гэдэг асуудал юм. Аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлогыг төр, засгийн зүгээс үзүүлнэ байх гэдэгт тэрбээр итгэлтэй байна. Монгол Улс нэг хэсэг экспортоосоо хамааралтай хэрэглэгч орон болчихсон байсан. Тиймээс эргээд жижиг, дунд үйлдвэрлэлийг сэргээж босгох, тэр хэмжээгээр ажлын байр бий болгох хэрэгтэй. Үйлдвэрээс гадна үйлчилгээний салбараа илүү нэмэгдүүлэх хэрэгтэй. Үүнд аялал жуулчлалын салбар тэргүүлэх үүрэгтэй. Аль аль салбараа ингэж дэмжин солонгоруулснаар эдийн засаг өснө гэж тэрбээр үзэж байгаа юм. Гэхдээ аливаа төсөл хөтөлбөрийн үр дүнгээ үзэхийн тулд тодорхой хэмжээний хугацаа хэрэгтэй гэдгийг ч сануулахаа мартсангүй.
Санхүүгийн харилцаанд хэрэглэгчээ хамгаалах хэрэгтэй
Г.Дөлгөөн дүрмийн дагуу МАН-ын гишүүний хувиар УИХ-д нэр дэвшихээр горилж байгаа хүсэлтээ гаргажээ. МАН ирэх сард Удирдах зөвлөлийн хурлаараа шийднэ байх. Банк, санхүүгийн салбарт ажилласан 16 жилийн мэдлэг, туршлагаа төр, засагтаа зориулах хүсэл сонирхолтой шинэ үеийн төлөөлөл тэрбээр санхүүгийн харилцаанд хэрэглэгчээ хамгаалах зорилготой. Өнөөдөр зээлдэгч, зээлдүүлэгч хоёр хоёулаа хэрэглэгч атал тухайн байгууллагын тулган шаардалтаар валютын зээл өгдөг ч юм уу, өгсөн зээлнээс шууд шимтгэл хурааж авдаг, магадгүй хүүг нь шууд суутгаж авдаг зэрэг асуудал нь нэг тал нь ялж, нөгөө тал нь ялагдсан санхүүгийн харилцааг үүсгэдэг. Тийм учраас аль аль талыг нь хамгаалсан хуулийн зохицуулалт байж энэ нь зөв болох ёстой. Ялангуяа, банк, санхүүгийн салбарынхны “урт нэртэй” гэж нэрлэдэг хууль 1995 оноос хойш шинэчлэгдээгүй явж иржээ. Үүнээс үүдэж тэрбээр санхүүгийн харилцаан дахь хэрэглэгчийг хамгаалахаар шийдсэн биз. Төрийн хууль тогтоох байгууллага мэргэжлийн байх ёстой. Тиймээс туршлагатай, мэргэжлийн хүмүүсээс УИХ бүрдээсэй гэдэг хүлээлт нийгэмд бий. Сүүлийн нэлээд олон парламентад улс төрийн попоролт хэрээс хэтэрсэн үзэгдэл болсон нь нууц биш. Үүнээс үүдэлтэй эдийн засгийн үр өгөөжгүй маш олон мөнгөний урсгалыг бий болгож байсан аж. Эргээд энэ нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлдэг гэдгийг одоо ард түмэн ойлгодог болжээ. Аж ахуйн нэгж, айл өрхийн төсөв санхүүд сөргөөр нөлөөлдөг иймэрхүү зүйлүүдийг яаралтай таслан зогсооход салбартаа танигдсан мэргэжлийн боловсон хүчний хүчин чармайлт чухал юм. Өмнө нь нийт найман удаагийн сонгууль өгөхдөө хий попоролт, хэтэрхий их улс төржилтөөс сургамж авсан байх гэж найдна. Хэрсүү байж, нэр дэвшигчдийн материалыг маш сайн уншиж танилцана гэдэгт итгэж байна.
Г.Ганчимэг
Сэтгэгдэл ( 40 )
Эцэг Ганбямба нь МАН-ын жижигхэн хулгайч байсан. Гэтэл хүү Дөлгөөн нь том хулгайч болдог байна ш дээ.Алхрам тутамдаа хулгай хийнэ. БЗС-аас зээл аваад төлөөгүй, Монгол банкинд очоод авилгалыг гааруулж, Хөгжлийн банкны луйварт оролцсон.
БЗС-ийн төлбөрөө хүүтэй нь төлөөд ард түмэндээ үзүүлдээ хүү минь
Үүрэлцэх хэрэггүй, хулгайчын хулгайч зулбасга мөрөөрөө далд ор. Гуйж байна
Хөгжлийн банкны хулгайч Дөлгөөн
Үлгэр үлгэр Монголд шударга ёс гэж үгүй,хэн хэрэгтэн,хэн гэмгүй гэдгийг эрх баригч нар шийддэг ,ард түмэн жирийн иргэн бол төрд ажиллаад хэрэггүй цаг үе
ХБ ны бүх захирлууд шоронд орсон ,энэ хүн л ганцаараа сугарч үлдэв,шударга ёс гэж байхгүй Монголд.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
УИХ -Д СОНГОГДОХ ХҮМҮҮСИЙГ АРД ИРГЭД ИРЭЭДҮЙН ЛУЙВАРЧИД ГЭЖ ХАРЖ БАЙГАА НЬ МОНГОЛЫН ЭМГЭНЭЛ. МАН,АН ХОЁРЫН ГАВЬЯА. АРД ИРГЭДИЙН ЯДУУРАЛ ҮЕ ҮЕИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ,ЕРӨНХИЙ САЙД НАРЫН БАЯЖИЛТ ЯГ ТЭНЦЭНЭ. ГЭВЧ ГАНЦААРАА ИДСЭН ГАХАЙ ТАРГАЛДАГГГҮЙ . ТҮҮНИЙГ Ч ЭЛБЭГДОРЖИЙН КЭЙС ӨГҮҮЛЭЭД БАЙНА. БУСДАД НЬ СУРГАМЖТАЙ, ЦАГ НЬ БАС ИРНЭ ЕР НЬ ЭНЭ УЛСАД АМЬДРАХ УРАМ АЛГА. ХУЛГАЙ ЛУЙВАРЫН ДАЛАЙД УМБАЖ БАЙГАА НЬ ЯГ МОДОН ЖОРЛОНД УНАСАН МЭТ ӨМХИЙ ҮНЭР САЛХАА БАЙЛАА.
МОНГОЛЫН ТӨР ХЭЗЭЭ ЦЭВЭРШДЭГ ЮМ БОЛДОО. ЯМАР БҮЛЭГЛЭЛ НЬ ЧИХЭЭД БАЙГАА ЮМ БОЛ
МОНГОЛЫН ТӨР ХЭЗЭЭ ЦЭВЭРШДЭГ ЮМ БОЛДОО. ЯМАР БҮЛЭГЛЭЛ НЬ ЧИХЭЭД БАЙГАА ЮМ БОЛ
юун том юм ярьдаг. төрийн ачаа ч гэх шиг. хулгай дээрмийн ачааг л өргөлцөх биз. хоогийн хулгайч нар
Хөгжлийн банкны хулгайч Дөлгөөн зайлаа
Аав нь ямар хүн байсныг ард түмэн мэднэ. Дөлгөөн чи Хөгжлийн банкны авилгачид биз дээ. Чи аавынхаа нэрээр Монгол банкны ажлыг хийж байгаа царайтай шүү дээ. Аав чинь байгаагүй бол зүгээр л банкинл ажиллах байсан нөхөр шүү. БЗС-н зээлээ төлөх хэрэгтэй шүү. Зүгээр л хувийн бизнесээ хийгээд амьдрах хэрэгтэй юм Жирийн иргэн хүн шиг мөрөөрөө амьдар. Хэн ч чамайг сонгохгүй шүү\n
Их мөнгө хулгайлах ньдээ Их мөнгө хүнд тул ачих буулгахал энэ залуу хэрэгтэй гэнээ хахаха
Aab ni gej hogiin gar baisan ene mon Adil shuu zeelsen mongoo tol
Aav n chirj yavaa,ue zalgamjilax sanaatai,chadal muutai,xuuxed.MB nd iluu chadaltai zaluus bi dee.
Улс төрд орж байгаа шинэ үеийн төлөөлөлөө дэмжинэ
Боловсролгүй тэнэг хулгайч даа
б
боловсрол мэдлэг тааруу хүн шүүдээ. дээр нь хөгжлийн банкны эрсдлийн удирдагын газрын дарга байсан атлаа энэ банкны эрсдэл ямар түвшинд очиж яаж манаргавдаа. өөрөө ч бас олон том зээл олгосон нь чанаргүй зээл болж нүгэл нь нүдээрээ гарсан. Хүрэлсүх, Содбаатар нарын хамаатнуудтайэнэ хэрэг нь холбогдоод тусгаарлах нэрээр ял завшсан этгээд шүүдээ
SEXSDI80955877
Dajgui huu shuu. Demjij bn.
Хөгжлийн банкны авилгачин шдээ. Ичгүүргүй худалч\n
Энэ хулгайчаар л дутаж гэнэ. Боловсролын зээлийн сангаас тэглүүлсэн мөнгөө төлөө
Писда төрд орохоор мөнгө нь үржинэ. Чаддаг бол хувийн бизнесээ хий дээ. Заавал төрөөс зулгааж бизнес хийнэ гэнэ хахаха
Хөгжлийн банкны гол хэрэгтэн шүү. Хариуцлагаа үүрэх ёстой
Ямар ачаа яаж үүрдэг гэчихвээ хахах, 88 оны залуу 2018 онд 30-тай банкны захирлаар томилогддог, одоо их хуралд нэр дэвшдэг ямар гээчийн үнсгэлжийнгийн үлгэр вэ? Тэхдээ нөгөө сонгогчид нь хайлж уяраад л сонгох байх даа
ХӨГЖЛИЙН БАНКЫГ ДАМПУУРУУЛАХ ДӨХСӨН БИЗ ДЭЭЭ ЭНЭ ЖААХАН ЖААЛ!!!
Худлаа шд. Аавынхаа амжуулаагүйг гүйцээж идэх гэж л улайрч яваа шд.
Ачаа үүрэлцэх туршлага нь бага 10% авах идэх дон нь 99% . Эх нь хээр алаг бол унага гь шийр алаг гэхээр Аав Ганбямба нь түрүүвчээ түмний мөнгөөр түнтийлгэсэн хүн шүү. Хүү нь суосан л байгаа
Hog
Хөгжлийн банкны хулгайч гээд байсан биздээ аав нь гэж бас хэрүүлч хүн байсандаа энэ хүнн бол бишээ
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
Юу гээчийн урт долоолт вээ кк. Энэ хөгжлийн банкны хулгайч ялаа хариуцлагаа үүрэх ёстой шүү
Үе дамжсан хунтайж гэдэг шиг үе дамжсан дарга болох хүсэлтэй нөхөр үү.
күээ мөн сүрхий хүү еэ. Монгол хүн насан эцэслээд эсвэл их хуралд горилогч болохоороо л их сайн хүн болчих юмаа кккк
Zindaa g gaiguin boluu gesen yalgaagvi hogiin yum baij
Za icheechee chamd ymr ch yos zui alga hiisen budluan oroltsson buzaraa arilga devshij onigoo bolov chmg hen ch songohgui
Сонгохоос доо
иймэрхүү сэжгийн юмнууд болиосой. бөгс долоосон юм бичиж өгдөг хүмүүс бас их байх юм аа. хэдэн төгрөгийн аваад бичээд л өгөхөөс яахав.