Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид, хоёр компанийн хувьцаа эзэмшигчийн бүтэц, бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах болон Албан журмын даатгагчдын холбооны удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрлөө.
Мөн даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид, банк бус санхүүгийн факторингийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид нэмж олгохоор, банк бус санхүүгийн зээл олгох үйл ажиллагаа болон гадаад валютын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид, барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр таван компанийг, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид олгохоор тус тус хэлэлцэн шийдвэрлэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )