Монголын анхны дүүжин буюу татлагат гүүрний зураг төсөл гарчээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 08

 

Зам, тээврийн хөгжлийн яамны захиалгаар хийгдэж буй ТУУЛЫН АВТО ЗАМЫГ НИСЭХИЙН ХУРДНЫ АВТО ЗАМТАЙ ХОЛБОХ “НААДАМЧДЫН ГҮҮР” -ний зураг төслийн ажил дуусаж байна.

Наадамчдын авто зам дээгүүр барих энэхүү гүүр нь 800 метрийн урттай бөгөөд Монгол Улсын анхны дүүжин буюу татлагат гүүр болох юм. 

Энэхүү гүүр нь 2 урсгал бүхий 4-6 эгнээ замтай байх ба 2 талдаа явган хүний замтай, тулгуурын өндөр нь 65 метр байхаар тооцоолж байна. Гэрээнд заасны дагуу энэ сард зураг төслийн ажил бүрэн дуусаж 2024-2026 онд барилгын ажил нь хийгдэж ашиглалтад орно.

Нийт 74 сая ам.долларын төсөвтэй уг гүүрийн нийт урт 846.5 метр байх бол татлагат хэсгийн урт 270 метр байна. Энэхүү гүүр баригдсанаар Яармаг Нисэхийн чиглэлийн түгжрэл бүрэн арилж, хотын замын хөдөлгөөний эрчим сайжрах юм.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mnbvcб(176.66.87.78) 2024 оны 06 сарын 08

Богд ууланд амьдардаг баячуудын захиалага...

0  |  0
АРД(202.9.40.71) 2024 оны 06 сарын 08

Ач холбогдол багатай, замын ачааллыг буурулах гэхээсээ нүхдийн аманд байгаа хэдэн баячуудын хотхонуудад зам тавьж байгаа гэдгийг шууд хараад л ойлгомжтой, үнэхээр ард иргэдээ бодсон бол байрлалаа өөр илүү ачлал өгдөг газарт байршуулж болох л байлаа, хэний лобби яваад байна аааа??????

0  |  0
Иргэн(139.5.219.105) 2024 оны 06 сарын 08

Гүүр барих нь зөв. Зураг харахад хаанаас орж гарах нь харагдахгүй юм.

0  |  0
зочин(59.153.112.203) 2024 оны 06 сарын 08

Дэмжинээ, гэхдээ элэг авмаар хөгийн юм хийчихэв дээ. Манай ээж биднийг загнахдаа хүн өөр шигээ юм хийдэг гэж загнадаг байсан. Нэрээ хичээгээрэй дээ. 70 саяын шээдэг гүүриийг одоо ч мартаагүй, ёстой шившигтэй санагддаг. Бодовол мөнгийг нь цавчсаар яваад хэдэн хүүхдээр хэдхэн төгрөгөө хийлгэсэн байх даа

0  |  0
Top