Н.Алтаншагай СХД-ийн эрүүл мэндийн салбарын төлөөлөлтэй уулзлаа

2024 оны 06 сарын 15

УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Н.Алтаншагай Сонгинохайрхан дүүргийнхээ эрүүл мэндийн салбарын ажилчдын төлөөлөлтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.


ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ДАХЬ МОНГОЛ АРДЫН НАМЫН "МӨРИЙН ХӨТӨЛБӨР"-ИЙН ОНЦЛОХ ЗААЛТУУДААС:

 

  • Хүн амын дундаж наслалтыг нэмэгдүүлэх хүрээнд эрүүл мэндийн үзлэг, эрт илрүүлгийг оновчтой тасралтгүй үргэлжлүүлж, дундаж наслалтын хүйсийн ялгаатай байдлыг багасгах бодлого хэрэгжүүлнэ.
  • Эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийг хийх замаар иргэдэд ирэх санхүүгийн дарамтыг багасгана.
  • Эрүүл мэндийн даатгалыг багцын системд шилжүүлж, даатгуулагч өөрт хэрэгцээтэй багцыг сонгодог тогтолцоонд шилжинэ.
  • Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчин, эмгэгийн улмаас гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлнэ.
  • 3000 эмч, 10000 сувилагч, 500 мэргэшсэн асрахуйн ажилтанг гадаад, дотоодод бэлтгэх бодлого баримтална.

 

Top