ФОТО I Нэр дэвшигч Ц.Одонтунгалаг Завхан аймгийн Отгон суманд ажиллаж байна

2024 оны 06 сарын 15

УИХ-ын ээлжит сонгуулийн 2-р тойрог, баруун бүс нутаг Ховд, Завхан, Увс, Говь-Алтай аймгуудад АН-аас нэр дэвшигч Ц.Одонтунгалаг Завхан аймгийн Отгон суманд ажиллаж байна. Хангайн нурууны ноён оргил мөнх цаст Отгонтэнгэр хайрханы өвөрт оршдог Завхан аймгийн Отгон сумын иргэдтэй уулзаж, мөрийн хөтөлбөрт багтсан XXI зууны өрсөлдөх чадвар бүхий шинэ Монгол хүнийг бий болгохуйц, Монгол хүний төрөлхийн давуу талд түшиглэсэн боловсролын Монгол загварыг бүтээх зорилтыг танилцууллаа.

Биднийг багаар нь дэмжихээ илэрхийлж, халуун дотноор хүлээн авсан Отгон нутгийнхандаа ТАЛАРХЛАА

“ИРГЭДЭЭ ХАМГААЛНА, УЛСАА ХӨГЖҮҮЛНЭ”

Цогтоогийн ОДОНТУНГАЛАГ

Top