Төрийг "ШИЛЭН" болгох Б.ЦОГТГЭРЭЛИЙН нөлөөлөл

2024 оны 06 сарын 15

УИХ-ын сонгуулийн 5-р тойрогт буюу Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймагт МАН-аас Батчулууны Цогтгэрэл нэр дэвшиж байгаа юм. Тэрбээр өнөөдөр /2024.06.15/ Дархан-Уул аймгийн Хонгор, Орхон, Шарын гол сумын иргэдтэй уулзалт хийлээ. 

Б.Цогтгэрэл: Авлигын дагнасан шүүх байгуулж, 5Ш ажиллагааг үргэлжлүүлнэ

"Шилэн Цогоо" буюу Батчулууны ЦОГТГЭРЭЛ Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "5Ш ажиллагаа"-г үргэлжлүүлж, авлигын дагнасан шүүх байгуулна гэдгээ илэрхийлсэн нь энэ сонгуулийн хамгийн хүчтэй зорилгуудын нэгээр тодроод байна. 

Б.Цогтгэрэлийн хувьд татварын мөнгө, төрийн үрэлгэн зардлыг харах нүд, хянах ой болж, "Нийгэмд шилэн бай" нөлөөллийн мөн чанараараа олонд таалагдаж, нийтийн анхаарлыг татаж ирсэн. Цаашид төрийн бүх зардлыг шилэн болгох зорилготойгоор УИХ-д нэр дэвшиж байгаа нь иргэдийн хүсэн хүлээсэн сонголтын нэгээр нэрлэгдэж байна. 

Б.Цогтгэрэл: Авлигын хохирлыг эргэн төлүүлнэ

"Монгол хүн бүрийн сайхан ирээдүй, эрх тэгш боломжийг булаасан авлигын гинжин хэлхээг бүрэн тасална" гэж нэр дэвшигч Б.Цоггэрэл сонгогчдын уулзалт бүрдээ итгэл төгс ярьж байгаа. Энэ бол итгэлтэй, чадалтай, асуудлыг харах нүдтэй, баримтыг дэлгэх зоригтой хүний л хэлж чадах үг. 

Авлигын эсрэг "5ш ажиллагаа"-г илүү далайцтай үргэлжлүүлж, луйварчдын төрд учруулсан авлигын хохирлыг эргэн төлүүлье гэвэл "Шилэн Цогоо" шиг шударга нөлөөлөгчид төрд гарцаагүй чухал. 

Шилэн данс, Тендер, Төсвийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн хуулийн "нүд, чих" болж чадах ард түмний төлөөлөл гэгдэж буй Б.Цогтгэрэл Авлигын шүүх байгуулж, албан тушаалтнуудын хууль бус үйлдлийг нийгэмд ил болгож, нээлттэй, ил тод, “шилэн” төрийг байгуулахаа илэрхийлсэн нь шийдсэн амлалт болгоод байна. 

Төрийг ШИЛЭН болгох ШИЛЭН ЦОГОО буюу БАТЧУЛУУНЫ ЦОГТГЭРЭЛИЙГ мөрийн хөтөлбөрөөс онцлов. 

 

Top