Бүсчилсэн хөгжлийн хүрээнд болж буй сонгуулийг Баянхонгор сумын иргэд дэмжиж буйгаа илэрхийллээ

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 06 сарын 15

УИХ-ын 2024 оны сонгуульд МАН-аас Хангайн бүс буюу 1-р тойрогт нэр дэвшиж байгаа 9 нэр дэвшигч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын иргэд, сонгогчидтой уулзлаа.

Энэ удаагийн сонгуульд МАН “Ард түмэн ялна” уриаг дэвшүүлж байгаа. Ард түмэн ялснаар 30 жилийн алдаа, авлига албан тушаалын гэмт хэрэг цэгцэрч, иргэдийн мэдэх засаглах эрх хангагдана. МАН бол гурван үеийн хэлхээ холбоон дээр оршдог. Тийм ч учраас энэ удаагийн сонгуульд МАН гурван үеийн төлөөллийг нэр двэшүүлэн, жагсаалтаар оролцуулж байгаа” гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд хэллээ.

МАН-аас Хангайн бүс буюу 1-р тойрогт УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, ТБХ-ны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн ҮББХ-ны дарга Г.Ганболд, УИХ-ын гишүүн, ЭМ-ийн сайд сайд С.Чинзориг, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Эрүүл мэндийн 26 дахь сайд асан А.Цогцэцэг нэр дэвшиж байгаа. Салбар салбартаа манлайлан ажиллаж байгаа, олон өөрчлөлт шинэчлэлтийг хийж хэрэгжүүлж байгаа эдгээр эрхмүүдийг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын иргэд багаар нь дэмжихээ илэрхийллээ. Энэ удаагийн сонгуульд ард түмэн ялж, алдаа оноог засах он жилүүд үргэлжилнэ гэдгийг ч санууллаа.

 

Top