Нэр дэвшигчид Орхон, Шарын гол, Хонгор сумын иргэдэд мөрийн хөтөлбөрөө танилцууллаа

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 06 сарын 15

УИХ-ын ээлжит сонгуулийн V тойрогт МАН-аас нэр дэвшигчид Дархан-Уул аймгийн Орхон, Шарын гол, Хонгор сумын иргэдтэй уулзаж, бүсийн хөгжилд сумдын төрөлжсөн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлийн бодлогоо танилцууллаа. Төвийн бүс Дарханы дэд бүтцийг түшиглэн үйлдвэрлэлийн сэргэлтийг ирэх дөрвөн жилд эхлүүлэхийг зорьж байна.

Харин иргэд өнгөрсөн дөрвөн жилд Монгол Ардын Намаас хэрэгжүүлсэн хамгийн үр бүтээлтэй ажлыг 5Ш ажиллагаа болон орон нутагт ипотекийн зээлийг 3 хувь болгосон явдал гэж дүгнэсэн байна.   

Төвийн бүсэд газар тариалангаас гадна уул уурхай, хүнд хөнгөн үйлдвэрлэлийг хамтад нь хөгжүүлнэ. Шарын гол сум бүсийн эрчим хүчний нүүрсний хэрэгцээг хангах уурхайтай. Иймээс мөрийн хөтөлбөрт хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхээр тусгаад байна.

Дархан-Уул аймгийн 60 гаруй жилийн өмнөх аж үйлдвэрлэлийн сэргэлт ирэх 4 жилд төвийн бүсийн хөгжлийг дагаад эргэн ирнэ хэмээн харж байна. Мөрийн хөтөлбөрт тусгасан төвийн бүсийн энэ бодлогыг хэрэгжүүлэхийг бүс нутгийн иргэд дэмжлээ.

 

 

Монгол Улсын Их Хурлын 2024 оны Ээлжит сонгуулийн 5 дугаар тойрог, төвийн бүсэд нэр дэвшигчид энэ сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Орхон, Шарын гол, Хонгор сумдын иргэд, сонгогчидтой уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

Дархан-Уул аймгийн Орхон сум нь Монгол Улсын төмс, хүнсний ногооны 19-25 хувийг дангаараа бүрдүүлдэг. Тодруулбал, сумын 1000 гаруй өрх газар тариалан эрхлэн жилд дунджаар 10-13 мянган тн төмс, хүнсний ногоо, 3 мянган тн жимс, жимсгэнэ хураан авч зах зээлд нийлүүлдэг. Харин мал аж ахуй эрхэлдэг 500 гаруй өрхтэй. “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт тусгасан нь ирэх жилүүдэд Орхончуудад үр өгөөжөө өгнө гэдэгт итгэж, дэмжиж буйгаа илэрхийлж байв.

Энэ өдрийн уулзалт үе дамжсан уурхайчдын өлгий нутаг Шарын гол болон атарчдын өлгий нутаг Хонгор сумдаар үргэлжилсэн юм.

Иргэдийн зүгээс Монгол Ардын Намын өнгөрсөн дөрвөн жилд авилга албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, хариуцлага тооцох, нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Засгийн газрын тусгай сангуудаас эрх мэдэл, албан тушаалаа ашиглан цөлмөсөн явдлыг нийтэд ил болгож, хариуцлага тооцож буйг сайшаан, үргэлжлүүлэхийг хүсэж, багаар нь дэмжин итгэл хүлээлгэхээ илэрхийллээ.

 

Эх сурвалж: МАН-ын сонгуулийн штаб

Top