Уламжлалт сар шинийн баярын өдрүүдийг хуульд нийцүүлэн сунгасантай холбоотойгоор төрийн байгууллагуудын ажил өнөөдрөөс эхэлж, Монгол Улсын Засгийн газар ээлжит хуралдаанаа хийж байна.
Өнөөдрийн хуралдаанаар
- “Хэлэлцээр батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр/
- “Хэлэлцээр батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Кувейт Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр/
- Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төсөл
- “Монгол Улсын иргэнд 2025 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг нийт 21 асуудал хэлэлцэж, танилцана.
Сэтгэгдэл ( 0 )