Трамп, Нетаньяху нарын харилцаа Иран, Газын асуудлаас болж мууджээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 12

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Израилын ерөнхий сайд Биньямин Нетаньяху нарын харилцаа Иран, Палестины асуудлаарх санал зөрөлдсөний улмаас сүүлийн долоо хоногт муудаад байна гэж NBC News суваг дамжуулжээ.

Эх сурвалжуудын мэдээллээр, Нетаньяху Ираны цөмийн объектуудыг устгах сонирхолтой байгаа бол Трамп Тегерантай цөмийн хөтөлбөрийн хэлэлцээр байгуулахыг хүсэж байгаа аж. Газын зурвасын асуудал дээр, Цагаан ордны тэргүүн газ зогсоохыг шаардаж байгаа бол Израилын тал Газын зурваст цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэх сонирхолтой байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu