ОХУ-ын БХЯ-наас Орос-Америкийн хэлэлцээрийг тасалдуулахаар өдөөн хатгалга явуулахаар бэлтгэж буй тухай мэдэгдэв

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 08 сарын 15

 

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас Орос-Америкийн хэлэлцээрийг тасалдуулахаар өдөөн хатгалга явуулахаар бэлтгэж буй тухай мэдэгдэв.

Оросын Батлан хамгаалах яам мэдэгдэлдээ: "Хэд хэдэн эх сурвалжаас авсан мэдээллээр Киевийн дэглэм нь наймдугаар сарын 15-нд болохоор төлөвлөсөн Орос-Америкийн хэлэлцээрийг тасалдуулах зорилгоор өдөөн хатгалга явуулахаар бэлтгэж байна.

Энэ зорилгоор Украины Аюулгүй байдлын алба (СБУ) наймдугаар сарын 11-ний даваа гарагт “фронтын ойролцоох бүсийн хотын оршин суугчдын талаар цуврал сурвалжлага бэлтгэх” домог зохион Харьков мужийн Чугуев хотод гадаадын сэтгүүлчдийн багийг авто машинаар авчирсан байна.

Баасан гарагт дээд хэмжээний уулзалт болохын өмнөхөн Украины зэвсэгт хүчин нисгэгчгүй онгоц болон пуужин ашиглан хотын хүн ам нягт суурьшсан орон сууцны хороолол, эсвэл эмнэлэг рүү цохилт өгч, энгийн номхон иргэдийг олноор нь хохироох өдөөн хатгалгыг төлөвлөсөн бөгөөд үүнийг барууны орнуудаас авчирсан сэтгүүлчид тэр дор нь газар дээрээс нь сурвалжлах ёстой юм.

Украины мөргөлдөөнийг зохицуулах асуудлаар хийх Орос-Америкийн хамтын ажиллагааг тасалдуулах зорилгоор мэдээллийн сөрөг орчныг бүрдүүлэхийн тулд Киевийн дэглэмийн өдөөн хатгалгын үр дүнд жирийн иргэдэд учирсан хохирлын хариуцлагыг Оросын Холбооны Улсын Зэвсэгт хүчинд тохно. Мөн Киевийн дэглэмийн хяналтад байгаа бусад суурин газарт ч ийм өдөөн хатгалга явуулах магадлалтай" хэмээлээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.123.252) 2025 оны 08 сарын 18

Инээдэмтэй ч юмаадаа,ийм л болдог юм б.а

0  |  0
Цэцэг(66.181.184.39) 2025 оны 08 сарын 18

Оросын суртал нэвтрүүлэгт үнэний үнэр үгүй

0  |  0
Зочин(202.9.40.150) 2025 оны 08 сарын 16

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
э(202.179.26.249) 2025 оны 08 сарын 18

Бандерүүдийн хорон санааг Орос улс аль эртнээс ойлгосон байдаг

1  |  0
БНМАУ(66.181.191.41) 2025 оны 08 сарын 18

Хохолууд яаж ч мэднэ.Орон сууцны арканд танк байрлуулах,хотхон дунд их буу байрлуулах гээд л хамаг бүтэхгүй увайгүй үйлдэл гаргана.

1  |  0
Top