Монголын томоохон хөрөнгө оруулалтын банкуудын нэг "Эм Ай Си Си" (MICC) компанийн захирлаар Еаn Alexander-ийг томиллоо.
Тэрээр MICC-д Уул уурхайн санхүүжилтийн багийг удирдаж ажиллах юм байна. "Түүнийг уул уурхайн компаниудад нэг тэрбум гаруй ам.долларын санхүүжилт босгож, Австрали болон Хонконгийн хөрөнгийн зах зээлд компаниудыг гаргаж байсан мэдлэг туршлагаа MICC-д авчирч байна. Австрали болон Хонконгийн хөрөнгийн зах зээлд Монголын уул уурхайн компаниудын хувьцаа гарахад түүний туршлага нэн чухал" хэмээн MICC-гийн Ерөнхийлөгч Д.Ачит-Эрдэнэ хэлсэн.
Ноён Ean Alexander нь MICC-д ажиллахаасаа өмнө Австралийн хамгийн том хөрөнгө оруулалтын банк болох Macquarie Capital-ын "Уул уурхайн групп"-т ажиллаж байжээ.
"Macquarie Capital" нь"Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааг олон улсын зах зээлд гаргахад зөвлөгөө өгөх дөрвөн банкны нэгээр шалгараад буй. Энэ банкийг хувьцааны борлуулалтад оролцох, зуучлах үүрэг бүхий бэлтгэл ажилд хамтран оролцох Австралийн хөрөнгө оруулалтын банк гэдгээр нь бид мэднэ.
Мөн тэрээр уул уурхайн дэлхийн топ компани болох "Рио-Тинто" болон "Интер Континентал Хотел Групп"-т ажиллаж байсан шилдэг мэргэжилтэн ажээ.
Сэтгэгдэл ( 0 )