Zindaa.mn өнгөрсөн долоо хоногт нийтэлсэн улс төрийн мэдээний тоймыг хүргэж байна. Мэдээний дэлгэрэнгүйг үзэхийг хүсвэл гарчиг дээр нь дарна уу.
Таны ирэх долоо хоногийн ажилд амжилт хүсье.
Д.Энхбат гишүүнийг шүүхэд өгнө
...Тэд Д.Энхбатыг өөрчилж шинээр намын дарга томилсон ч "Би Ногоон намын дарга хэвээрээ. Иргэний зориг намтай эвсэх талаар Дээд шүүхийн шийдвэр гарахаар тамгаа аваачиж өгнө" хэмээн Төрийн ордноос мэдэгдсээр суугаа. Харин Ногоон намын гишүүд...
Авлигын загалмайлсан эцэг Н.Энхбаяр Ардын намд хатуу болзол тулгав
...Тэгвэл Н.Энхбаяр өнөөдөр лебираль, консерватив, социалист гээд зүсэн бүрийн үзэл онолын холион бантан дунд эргэлдэж байна хэмээн улс төр судлаачид хэлдэг. Гэвч аль болохгүй юмыг болгочихсон малилзаж суухыг нь тэр гэхэв. Аягүй бол улс төрийн өндөрлөгт дахин гарахын тулд М.Энхсайханы үүсгэн байгуулсан Үндэсний шинэ намтай нийлж таарах байх. Намууд нэгдэж нийлэх тухай Н.Энхбаяр ийнхүү төсөөлөх, сонжих, хэлэлцэх явцдаа саяхан Ардын намтай нийлэх эсэх тал дээр харин тун хатуу байр суурьтайгаа хэлээд авлаа. Тэрбээр...
Цөмийн хаягдал булшлах санамж бичигт гарын үсэг зурсан Г.Занданшатарыг огцруулах шаардлага тавив
...Хэрвээ Америк цөмийн түлш лизингээр олгох арилжааны гэрээ хийх бол энэ нь олон улсын журмын дагуу болох ёстой. Одоогоор аль ч тал нь тийм алхам хийгээгүй байна. Монгол улс Олон улсын цөмийн энергийн хамтын нөхөрлөлийн байгууллагад ажиглагч гишүүн бөгөөд ураны нөөц ихтэй тул ийм гэрээнд хамрагдах боломжтой юм. Гэвч монголчууд цөмийн ямар ч туршлагагүй. Ийм атал дээрх санамж бичигт гарын үсэг зурсан хүмүүсийн нэг нь Гадаад харилцааны сайд Г.Занданшатар ажээ. Ногоон эвсэлийнхэн...
Г.Занданшатар сайд Финландын Ерөнхийлөгчийг таксигаар тосчээ
...Финландын Төрийн тэргүүнийг манай Гадаад харилцааны сайд Г.Занданшатар тэргүүтэй хүмүүс нисэх онгоцны буудалд тоссон байна.Хачирхалтай нь, Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын хөлөглөсөн машин Буянт ухаа орох замдаа саатаж эрхэм сайд замаасаа такси барьж зочдоо тосчээ. Хатагтай Тарьяа Халоненыг угтахаар...
Н.Давааг алуурчингаас ялгаагүйд үзэж, улс төрийн шалтгаанаар шоронд хорьсон нь С.Баярын захиалга уу
...Тэр юу хэлчихсэн хэрэг вэ. Арай улс төрийн захиалагч нь С.Баяр тул би шоронд хоригдохоос аргагүйд хүрлээ гэсэн юм болов уу. Магадгүй л юм. Бас эргэлзэх зүйл бий. С.Баяр бол Н.Даваагийн Зэвсэгт хүчний офицерийн албан зүтгэж эхэлсэн залуу насных нь танил яах аргагүй мөн. Тэр цагт С.Баяр Батлан хамгаалах яам, цэргийн сонины ажилтан, стратегийн судлаач зэргийг хийгээд харайж явсан. Энэ талаас нь үзэхэд тэгтэл хатуурхаад баймгүй. Гэвч цаг өөр болж. Харийн зүгээс...
...Бас болоогүй нэг л их том дарга нар шиг нэгнийхээ муу муухайг дэлгэх гэж бөөн л хор найруулна. Хэн дуртай нь МОХ-ны дарга болохгүй шүү. УИХ-д Ерөнхий сайдыг эрх баригч намаас сонгодог шиг хэн гэдэг зөвлөлийн гишүүний фракц хүчтэй байна, тэр хүн л дарга болох жишээтэй. Энэ мэтчилэн олон хүчин зүйлсүүд оюутан залуусыг улс төржүүлж байна. Ер нь бол бага зүйлээс томыг олж авдаг. Оюутны зөвлөл, оюутны холбоо энэ бүгдээс...
Сонгуулийн өмнө ч улс төр сонирхолтой болдог доо
...С.Батболдыг У.Хүрэлсүхээр солих ээлжит операци явагдаж байгаа нь энэ гэсэн хардлага сэрдлэг ч бас дагалдаж байна. Үнэхээр эх орны эрх ашгаар барьцаалж асуудлыг тавьж байгаа бол аль нь ч байлаа гэсэн цагийн зүү зөв л эргэж байна гэсэн үг. Юутай ч хамтарсан Засгийн газрын барцад, барьцаа аль нь ч бай Оюу толгойн гэрээгээр онилогдож эхэлж байна. Цаг хугацааны хувьд ингэж...
...Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Балдан-Очирыг тойргоос нь жийсэн сурагтай. Нөгөөх нь намын даргынхаа ая эвийг олох гэж чамгүй зүдэрч байгаа бололтой. Мөн УИХ-ын гишүүн Р.Рашийг нэр дэвшихгүй гэж ам алдсан далимаар тойргийг нь үнэ хүргэчих сонирхол тус намынханд цухалзаж эхэлсэн. Ийнхүү жил хүрэхгүй...
Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчив
...Гэтэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч Таръяа Халонентай хамт хэвлэлийн бага хурал хийх үеэр төрийнхөө хэлээр ярьсангүй. Эрхэм Ерөнхийлөгчөөс Финландын нэгэн сэтгүүлч айлчлалын үр дүнгээс юу хүлээж байгаа талаар асуухад тэрээр монгол хэлээр хариулсангүй. Энэ нь...
Таръя Халонен Ерөнхийлөгч нарын бүлэг байгуулах Ц.Элбэгдоржийн санаачлагыг дэмжихээ илэрхийлжээ
...Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар манай оронд хийсэн түүний айлчлал нь зөвхөн Финланд улс төдийгүй, Хойд Европын орнуудаас хийж буй төрийн дээд хэмжээний анхны айлчлал гэдгээрээ онцлог байлаа. Финландын Ерөнхийлөгч нээлттэй нийгмийг бий болгох, шударга ёсыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, уур амьсгалын өөрчлөлт, жендерийн тэгш байдал зэрэг ардчиллыг бэхжүүлэхэд чухал шаардлагатай чиглэлүүдэд онцгойлон анхаардаг ажээ. Тиймээс Монголын хувьд...
Сү.Батболдынхоны 100 гаруй “лиценз”-ийг шалгуулахаар болжээ
...Ерөнхий сайд Сү.Батболд болон түүний ах дүүсийн нэр дээр уул уурхайн хайгуулын болон ашиглалтын 100 гаруй лиценз байдаг бололтой. Тухайлбал “Ийст зон” компанийн Говь-Алтай аймгийн Эрдэнэ суман дахь алтны уурхай, зэсийн хайгуулын лиценз, Ховд аймгийн Мөст сумын Шавагт хайрхан уулан дахь мөнгөний хайгуулын лиценз зэрэг нь Ерөнхий сайдын өөрийнх нь мэдэлд байдаг юм байна. “Монгол интернэйшнл” компаний Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын...
Сайн улс төрч 100 саяыг хаяад хэдэн тэрбумыг олдог юм бол...
...Агтны хариу жилдээ, аяганы хариу өдөртөө гэдэг монгол үг улс төрд харин ч сайн биеллээ олдог юм байх. Өөрөөр хэлбэл 50, 100 сая төгрөгийг нь авсан бол энхрий хайрт нь нам нь эргээд дэмждэг л байж таарах нь. Лам одохгүй бол буцахдаа зална гэдэгчлэн Их хуралд сонгогддоггүй юм гэхэд нэг газрын дарга ч болох байлгүй гэсэн найдлагаар энэ мөнгийг өгдөг бололтой. Тэгэхээр аль нэг агентлагт хурган дарга болчихлоо гэхэд...
АТГ-ын дэд даргад С.Эрдэнэ нарын гишүүдийн санал болгосон хурандаа Н.Амарзаяа Ерөнхийлөгчид гологдов
...Саяхан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ болон Ардчилсан намын нөлөө бүхий гишүүд Авлигатай тэмцэх газрын дэд даргад Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга Н.Амарзаяагийн нэрийг санал болгон Ерөнхийлөгчийн Тамгийн газар болон УИХ-ын Тамгын газарт хүргүүлсэн сурагтай. Гэвч Ерөнхийлөгчийн зүгээс татгалзсан хариу өгсөн гэнэ. Мөн тагнуул, цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа...
...Монголын ногоон нам удирдлагаа солих асуудлыг хэлэлцэхээс өмнө тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга О.Бум-Ялагч албан тушаалаасаа татгалзаж буйгаа мэдэгдсэн. Гэхдээ тэрээр намын даргад ч нэрээ дэвшүүлээгүй юм. 100 гаруй гишүүнтэй болсон хурлаас...
С.Баярын Оюу толгойн гэрээнд хийсэн алдааг Сү.Батболдоор засуулна гэнэ
...УИХ-ын 57 дугаар тогтоолын үндсэн агуулгыг зөрчсөн” гэсэн байв. Тиймээс ойрын өдрүүдэд УИХ-ын хэсэг гишүүд Оюу толгойн гэрээг хуульд нийцүүлэн сайжруулах үүргийг Ерөнхий сайд Сү.Батболдод хаяглан илгээх гэж байгаа гэнэ. Тэдгээр гишүүдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, Ц.Даваасүрэн, Д.Балдан-Очир, Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, С.Эрдэнэ, Р.Амаржаргал нарын зэрэг 19 хүн оржээ. УИХ-ын тухай хуулиар бол...
Б.Хурцын эхнэр Ү.Сарнай Герман руу явахаар визээ хөөцөлдөж байна
.
..Өөрөөр хэлбэл Францаас Герман, Бельгийн хилийг дамнуулан хүн хулгайлсан. Ингэхдээ хүний амьдрах орчноо өөрөө сонгох, амьд явах эрх, эрх чөлөөнд халдсан хэмээн буруутгав. Германы шүүх түүнд энэ хэргийнх нь улмаас 30 орчим жил шоронд хорих ялаар шийтгэх болов уу гэсэн ажиглагчдын урьдчилсан таамаглал гараад байна. Б.Хурцын эхнэр Ү.Сарнай Лондонд очиж нөхөртэйгөө уулзаад түүнийг Герман руу шилжүүлэхийнх нь өмнөхөн эх орондоо...
Д.Арвин гишүүний хүүгийн хурим нижгэр боллоо
...Хуримд улс төрч, урлаг, спорт, цэрэг цагдаагийнхан зэрэг олон салбарын шилдэг гэсэн 250 төлөөлөгч оролцсон. Улс төрчдөөс л гэхэд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд, Шадар сайд М.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Мөнх-Оргил, Д.Одбаяр, Д.Очирбат, Н.Ганбямба, “Буян”-гийн Б.Жаргалсайхан нар уригдсан бол урлагийнхнаас Ардын жүжигчин А.Долгор, Д.Жагдаг, МУГЖ, Г.Эрдэнэбат, Д.Энхзул, “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан, “Voice”, “Шуранхай”, “Киви”, “Гурван охин”, “A sound”, “Lumino” хамтлагийнхан оролцлоо. Харамсалтай хуримд Киви хамтлагийн ахлагч Ука харагдсангүй. Хуримын энэ өдөр...
МАХН-ын шинэ дэд даргыг сонгоно
...Энэ удаагийн хуралд МАХН-ын дарга Н.Энхбаяр, ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, эдийн засагч Г.Пүрэвбаатар, намын нарийн бичгийн дарга Л.Цог нар оролцсон байна. Түүнчлэн хурлын үеэр МАХН-ын дэд дарга Ц.Шинэбаяр МАХН-аас гарч байгаагаа албан ёсоор зарласан учраас намаас...
Ц.Шинэбаяр Хөдөлмөрийн намаа байгуулахаар болжээ
...Тэр Н.Энхбаяр болон нийт монголчууддаа хандан ил захидал бичиж, “Хамуг Монголын улс төр”-ийг хийхээ албан ёсоор зарласан юм. Хамуг Монгол гэдэг нь манай эзэн богд Чингисийн үеийн төр засгийн анхын хэв шинжийг агуулсан Монгол туургатны нэршил гэдгийг хүмүүс мэдэх хойно доо. Тархай бутархай олон ханлигууд нэгдэн нийлж Хамуг Монголоо байгуулан Чингисийн зарлиг дор хүчирхэгжсэн түүхийг өнөөдөр Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд сайтар судалж байна. Америкийн экс Ерөнхийлөгч...
“Шинэ төмөр зам” төслийг Засгийн газар дэмжлээ
...Төсөл хэрэгжсэнээр манай улс 2020 он гэхэд жилд 66 сая тонн нүүрс тээвэрлэх боломжтой болно. “Шинэ төмөр зам” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг “МакКинсей энд Компани” хийжээ...
Амлалтынхаа батламжийг хурааж авч байна гэнэ үү
...Төр засаг амласан юм чинь өгөх байх хэмээн горьдлого төрөн суусан ард түмэн сая таван зуун мянга гэсэн батламжийг авдарныхаа ёроолд хадгалсаар ирсэн. Гэвч тэдний гарт тэр мөнгө нь бэлэн амласан шиг нь орж ирээгүй. Саяхан Завхан аймгийн нэгэн суманд МАН-ын нөхдүүд сая таван зуун мянган төгрөгнийхөө батламжийг хурааж авсан гэнэ. Хурааж аваад зогсохгүй...
У.Хүрэлсүх тэргүүтэй МАН-ынхан Хятадад айлчилж байна
...Монгол, Хятад хоёр улс дипломат харилцаа тогтоосон үеэс хамтын ажиллагаагаа эхэлсэн тус намууд Хятадын залуучуудын байгууллагын 90 жилийн ойн үеэр "Монгол Ардын Нам Хятадын Коммунист намын хамтарсан онолын хурал"-ыг Өвөрмонголын нийслэл Хөх хотод эхлүүлээд байна. Хятадын залуучуудын байгууллага үүссэний 90 жилийн ойд Монголоос...
Ерөнхийлөгчийн цалингийн нэмэгдэл оюутнуудад очив
...Хууль ёсоор эрхэм Ерөнхийлөгч дээрх цалингийн нэмэгдлийг хүртэх ёстой байсан ч оюутнуудыг цалинтай болгохыг урьтал болгож эсэргүүцлээ илэрхийлээд амжсан нь энэ юм. Нөгөөтэйгүүр 2009 оны сонгуулиар оюутнуудад амласан амлалтаа ажил хэрэг болгож бусад улс төрчдөд үлгэр жишээ болгохыг илүүд үзсэн биз. Харин түүний буянаар...
Сэтгэгдэл ( 0 )