Хүн амын шилжин суурьшилтаас ихээхэн хамаарах болсон өнөөгийн ертөнцөд шилжин суурьшигчид эрүүл мэндийн хангаллтай үйлчилгээнд хамрагдаж чадахгүуй байгаа нь эрүүл мэндийн салбарын зайлшгүй, шуурхай шийдвэрлэх асуудал болсон байна хэмээн ОУШХБ Олон Улсын Шилжих Хөдөлгөөний өдрөөр цохон тэмдэглэсэн байна.
Дэлхийн хэмжээнд тэрбум илүү шилжин сууршигч байгаагийн 214 сая нь олон улсын хэмжээнд шилжин суурьшсан бөгөөд дэлхийн улс бүр шилжин суурьшигчдын хилийн чанадаас авчирч буй хөдөлмөрийн хүч, чадвар, мэдлэг эсвэл тэдний зөвхөн 2011 онд гувуулсан бол 404 тэрбум ам.доллараас хамааралтай байдаг.
Өнөөдөр эрүүл мэндийн хамгийн тулгамдсан асуудлуудын нэг нь шилжих хөдөлгөөн болжээ. Эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй хохирч байгаа хүмүүсийн ихэнх нь шилжин суурьшигчид байнгаа нь хэл болон соёлын ялгаа, өндөр үнэтэй эмнэлэгийн үйлчилгээ ба эрүүл мэндийн даатгал, захиргааны дарамт, оршин сууж буй статус болон ихэнх шилжин суурьшигчид хэт олон цагаар ажилладагтай холбоотой.
Бичиг баримтын зөрчилтэй шилжин суурьшигчид нь хууль бусаар оршин сууж байгаа тул хүчирхийлэл, мөлжлөг, ядуурал болон аюултай хөдөлмөрийн нөхцөл зэрэгт өртөмтгий байдаг. Мөн, албадан нутаг буцаагдахаас эмээн зөвхөн гэнэтийн ослын эсвэл хэт оройтсон үед эмнэлэгийн тусламж үйлчилгээ авдаг.
“Улс орнууд өөрсдийн эмзэг бүлгийнхэний эрүүл мэндийн тэгш бус байдлыг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулж эхэлсэн. Энэхүү асуудлыг хүлээн зөвшөөрөхдөө шилжин шуурьшигч нар нь өнөөгийн нийгэмд хамгийн их ялгаварлан гадуурхагдан, эмзэг байдалтай байгаа бүлэг бөгөөд тэднийг эрүүл мэндийн хэлэлцэх асуудалд тусгагддаггүй гэдгийн багтаан ойлгох хэрэгтэй” гэж ОУШХБ-ын Ерөнхий Захирал Улиам Лэйси Свинг хэлсэн байна.
Одоогийн байдлаар Аргентин, Бразил, Франц, Португал, Португаль гэсэн цөөхөн хэдэн орон хууль бусаар оршин сууж буй шилжин суурьшигчидыг оролцуулан бүх хүнд эрүүл мэндийн үйлчилгшээг үзүүлж байгаа.
SARS, шувууны ханиад, сүрьеэ зэрэг өвчнүүд нь шилжин суурьшигчидыг эрүүл мэндийн системд зайлшгүй багтаах хэрэгцээ шаардлагыг бий болгож байгаа боловч, энэ асуудлыг шийдвэрлэх явц хэтэрхий удаан байгаа.
Дэлхийн Эрүүл мэндийн Байгууллагын гишүүн орнуудыг шилжин суурьшигчдийн эрүүл мэндийг хамгаалахыг зааварласан 2008 оны Дэлхийн Эрүүл Мэндийн ассамблейн 61.17-р тогтоол, 2011 оны 3-р сарын Европын Парламентын Эрүүл мэндийн тэгш бус байдлыг багасгах тухай тогтоол, Азийн шилжин суурьшигчдын эх орнуудын 4-р сарын уулзалтын хүлээн авагч орнуудад өөрийн иргэдийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулах тухай Дакагийн тунхаг бичиг зэрэг нь шилжин суурьшигчдын эрүүл мэндийн асуудалыг хэдэн алхамаар урагшлуулж чадсан.
“Хэдийгээр эдгээр алхмууд чухал боловч тунхаглал, тогтоолуудыг бодитой үйл ажиллагаа болгох хэрэгтэй байна. Түүнчлэн эрүүл мэндийн тэгш байдлыг хангаж бүх нийтэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээх үйл хэрэгт дахиад олон орон оролцох хэрэгтэй. Ингэх нь хүмүүнлэг, эдийн засаг, нийгмийн утга учрыг төгөлдөржүүлнэ. ” хэмээн ноён Свинг нэмж хэллээ.
Хууль бусаар шилжин суурьшигчдын хүлээн авах эрүүл мэндийн үйлчилгээг зөвхөн яаралтай тусламжаар хязгааралах нь аюулгүй олон нийтийн эрүүл мэндийн үзэл санаа биш юм. Ийм төрлийн хягаарлалт хийх нь хувь хүний эрүүл мэндийг доройтуулахаас гадна нийтийн эрүүл мэндийг эрсдлийг, ялангуяа халдварт өвчний хүрээнд, нэмэгдүүлдэг. Түүнчлэн яаралтай түргэн тусламж нь шилжин суурьшигч нарт анхан шатны болон урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн туслаж үйлчилгээ үзүүлэхээс өртөг өндөртэй байдаг.
Шилжин суурьшихтай холбоотой улс төрийн болон нийгмийн эгзэгтэй байдлаас үл хамааран ихэнх улсын засгын газрууд шилжин суурьшигчийг эдийн засгийн зайлшгүй хэрэгцээ гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч, ОУШХБ нь шилжин суурьшигчид бол хялбар нөхөгдөх эдийн засгийн үр ашгийн илэрхийлэл болгож болохгүй гэсэн хатуу байр суурьтай байгаа.
“Шилжин суурьшигчид нь нийгэм, эдийн засгийн хөгжилд эерэг хувь нэмэр оруулдаг гэдгээ дахин дахин баталсаар байгаа. Тэднийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, бодлогын гадуур үлдээх нь зөвхөн суурь хүний эрхийг үгүйсгэж байгаа хэрэг биш шилжин суурьшигчид нь нийгмийн халамж үйлчилгээнд дарамт үзүүлж байна гэсэн буруу ойлголт, айдсыг олон нийтэд бий болгож байна” гэж Ерөнхий захирал Свинг цохон тэмдэглэлээ
Сэтгэгдэл ( 0 )