Ахмад сэтгүүлч, СГЗ Жадамбын Пүрэв гуай “Бодлын цэнхэр харгуй” номоо хэвлүүллээ. Тэрбээр “Хөөрхий муу хань минь", “Гэрэл сүүдэртэй хорвоо” уран зохиол, шүлгийн ном, “Төрийн халаас суйлагчид", “Халуун яриа”, “Авлигын үнэн түүх”, “Хар дарсан зүүд шиг өнгөрүүлсэн дөрвөн жил” зэрэг нийгэм, улстөрийн олон хөрөг найруулал, тэмдэглэлийн ном хэвлүүлсэн нь сэтгүүлзүйн судлалд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. 90-ээд оноос өмнөх үеийн нам, төр, засгийн тэргүүн, удирдах апба хашиж байсан зүтгэлтнүүд хожмоо Ю.Цэдэнбалыг “тойрон хүрээлэгчид” хэмээн цоллуулах болсон түүхийн амьд гэрч Д.Моломжамц, С.Жалан-Аажав, Т.Рагчаа, Т.Дамдин, Б.Дэжид, Д.Содном, П.Жасрай, Л.Лантуу, Ц.Балхаажав, Г.Адъяа, Ц.Молом, Ц.Готов, М.Пэлжээ нартай 2000 оны эхээр уулзаж тухайн цаг үеийн үнэн бодит байдал, алдаа оноо, хэн нь хэн байсныг нь олон эшт үзэл санааны үүднээс бичиж үлдээсэн нь өөрчлөлт шинэчлэлийн эхлэл, ардчиллын түүхийг судлахад үнэтэй баримт сэлт болон үлджээ.
С.Жалан-Аажав намаас хөөгдөн хэлмэгдэж Завхан аймгийн Алдархаан суманд цөлөгдөж хүнд бэрхийг хэрхэн даван туулснаа өгүүлжээ.
-Чи Монголын нэг ноймерын хүний эхнэр шүү. Дэндүү даварч байна. Биеэ татаж, даруухан байна шүү хэмээн Цэдэнбала Филатовад хатуухан үг хэлснийхээ төлөө адлагдаж явсан Т.Рагчаа даргын сонирхолтой ярилцлага ч байна.
-Үндэсний үйлдвэрлэл, юуны түрүүнд хөнгөн, хүнсний үйлдвэрийг хөгжүүлэх мах, сүү, үр тариа боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэхгүйгээр ажилгүйдэл, ядуурал сүйрлээс улс орноо аварч чадахгүй гэж Улстөрийн товчооны гишүүн асан П.Дамдин ярилцлагадаа тэмдэглэсэн нь өнөөгийн удирдлагуудад ч санууштай.
-Өөрчлөлт, шинэчлэлийн бодлого явуулахдаа яагаад удааширсан талаархи асуултад Сайд нарын Зөвлөлийн дарга асан Д.Содном: -Тэр үед өөрчлөлт шинэчлэл хийхийг зорьсон ч хуучин системээ орвонгоор нь өөрчилнө гэдгийг ухаараагүй, капиталист эдийн засгийг судлавч, Монголын нөхцөлд хэрхэн хэрэгжүүлэх тапаархи эдийн засгийн мэдлэг, арга замыг мэдэхгүй байсанд оршино хэмээн хариулсан нь өнөөгийн зах зээлийн хөгжлийн алдаа оноог товч тодорхойлсон хэрэг. "Хонгилын үзүүрт гэрэл аслаа”, “Нисэх онгоцны хошуу дээшиллээ” хэмээн хэлснийхээ төлөө улстөрчдийн бай болж байсан Ерөнхий сайдыг хэн гуай ч санаж байгаа байх. Улсын хөгжил дэвшлийг заадаг ганц үзүүлэлт болсон дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл “0” зааж байсныг П.Жасрайн Засгийн газрын үед 5.5 хувьд хүргэсэн нь “элгээрээ хэвтсэн” Монголыг хөл дээр нь босгосон юм.
Төв хорооны нарийн бичгийн дарга асан Ц.Балхаажав гуай өөрчлөлтийн талаархи сэтгэгдпээ: -Огцом өөрчлөлтийг хийхдээ устгах бус сайжруулах журмаар хийх байсан юм гээд “сөрөг хүчин” гэдэг цээрлэмээр нэр томъёо юм. Бие биеэ үзэн ядуулах аргаар талцуулах осолтой үг хэмээн өгүүлсэн нь өнөөгийн улстөрчдөд бодууштай, анхааралдаа авууштай санаа юм.
Энэ номоос тухайн үеийн нам, төрийн зүтгэлтнүүд хэн нь хэний тухай юу ярив, ээдрээтэй цаг үеийн харилцан хамаарал шүтэлцээтэй түүхийн гэрчүүдийн үг яриа, алдаа оноотой, үйл ажиллагааг авах гээхийн ухаанаар үнэлэн цэгнэж тунгаан болгоох авай. Мөн өнөөдөр сэтгүүл зүйд ховордоод байгаа хөрөг найрууллын төрлөөр олон арван хүний амьдрал, үйлсийг уран сайхнаар өгүүлжээ. Жа.Пүрэв гавьяатын сэтгүүл зүйн бичлэгийн эрэн сурвалжилсан ончтой хурц асуултууд, мөн чанарыг нь олж нээсэн хөдлөшгүй баримтууд, дэвшүүлэн тавих санаа өгүүлэмжүүд нь өөрийн гэх онцлогоороо сэтгүүл зүйд үнэтэй хувь нэмэр оруулах болно.
Ж.Бадамсүрэн
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
Сэтгэгдэл ( 0 )