“Оддын блиц” булангийнхаа энэ удаагийн зочноор УДЭТ-ийн захирал, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбууг урилаа. Эрхэм даргын юу бодож явдгийг уншигч та дараах хариултаас мэдэж болно.
- Таны бахархал: Монгол хүн болж, эх орондоо төрсөндөө
- Амрах дуртай газар: Хөдөө өссөн болохоор байгалийн сайхнаар аялж, амрах
- Баярласан сэтгэлээ яаж илэрхийлдэг вэ: Ойр дотныхоо хүмүүст үгээр илэрхийлж
- Хэлэх дургүй үг: Эзэн хичээвэл, заяа хичээнэ
- Царайны тал дээр: Хариулсангүй
- Аз жаргалыг нэг үгээр тодорхойлбол: Эрүүл биед саруул ухаан оршино
- Салахыг хичээдэг муу зуршил: Өмнө нь Их тэнгэрийн ам руу алхаж хөдөлгөөндөө анхаардаг байсан. Сүүлийн үед алхахаа байсан. Шууд хэлэхэд эрүүл мэнддээ муу анхаарах болсон. Энэ л миний муу зуршил болоод байна.
- Амьдралын тань хамгийн үнэтэй зүйл: Эх орон. Аав, ээжийг мэнд байхад эх орон шигээ хайрладаг байлаа.
- Унших дуртай зохиолын сэдэв: Түүхээ мэдэж байж хүнтэй харьц гэдэг. Тиймээс түүхэн ном унших дуртай. Хамгийн сүүлд “Ойрд Монголын түүх”-ийг уншсан.
- Амьдралдаа мөрддөг зарчим: Цагийн юмыг цагт нь хийхийг хичээдэг.
- Бухимдлаа яаж илэрхийлдэг вэ: Үгээр. (Хорон үг хэлж)
- Уурлахаараа нүүрэн дээр тань тодордог шинж: Улайдаг.
- Хүлээж авах дуртай бэлэг: Оюуны бүтээл.
- Өөрийг тань чимдэг зүйл: Сонгосон урлагийн ажил
- Хоч: Оюутан байхдаа ихэвчлэн бухын дүрд тоглодог байлаа. Түүнээс болж “Бух” Самбуу хочтой болсон. Харин одоо хочгүй
- Хамгийн сүүлд авсан бэлэг: Саяхан Буриадын театрын 80 жилийн ой болж манай улсаас театраа төлөөлж Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Монгол Улсын болон Буриадын гавьяат жүжигчин Ц.Гантөмөр, Ардын жүжигчин Н.Сувд нарын хүмүүс явж ирсэн. Тус улсаас надад өөрийн улсынхаа болон урлагийн түүхэн сэдэвтэй ном, идээний дээж явуулсан байна. Өнөөдөр хүлээж аваад ажлынхаа өрөөний ширээн дээр тавьчихаад сууж байна.
- Анх танилцсан хүнээсээ хамгийн түрүүнд юуг нь онцолдог вэ: Тухайн хүнийг чухам хэн бэ, юу бодож явдгийг нь мэдэхийн тулд сэтгэл рүү нь орохыг чухалчилдаг.
- Кайф авдаг зүйл: Ардын урлаг, спортоо үзэж. Хамгийн түрүүнд үндэсний бөхөөс. Сүүлийн үед манай Увс аймгаас олон алдар цолтой бөх төрөн гарч байна. Тэднийхээ бөхийн барилдааныг үзэж сэтгэлээ баясгадаг.
- Яг одоо таны хэтэвчинд хэдэн төгрөг байна вэ: 100 мянган төгрөг байгаа байх аа.
- Биеийн жин, өндөр: 170 см өндөр, 90 кг жинтэй. Энэ нь хөдөлгөөн багассаны шинж. Өвөл алхах гэхээр хотын агаарын бохирдлоос гадна хальтирч уначих гээд хэцүү. Зун амрахаараа л жаахан алхах юм даа.
У.Баяраа
Сэтгэгдэл ( 0 )