“Чингис хаан” нисэх онгоцны буудалд хоёр хүн маргалдсаны улмаас нэгнээ хутгалж гэмтээсэн хэрэг гарсан. Дээрх хоёр хүнийг Оюутолгой компанийн ажилчид хэмээн зарим мэдээллийн эх сурвалжууд дурьдаад байгаа. Одоогийн байдлаар цагдаагийн байгууллагаас эл хэргийг газар дээр нь шалгаж байгаа бөгөөд Оюутолгой компанийн ажилчид мөн байсан эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр "Чингис хаан нисэх буудлаас өдөр болгон орон нутгийн нислэгтэй байдаг. Өнөөдрийн хувьд манайхаас ниссэн онгоц өглөөний 08.42 цагт нисэх буудалд газардсан. Тэгэхээр энэ онгоцноос буусан хүмүүс мөн эсэхийг тодруулахаар цагдаагийн алба хаагчид ажиллаж байна" гэж тайлбарлажээ. Мөн компанийх нь ажилчид холбогдсон эсэх талаар тун удахгүй Оюутолгой компаниас албан ёсны мэдээлэл хийх бололтой.
А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )