Мэлвилле Бэлл Гросвенор анх удаа байгалийн өнгөтэй агаараас авсан зургуудыг National geographic-т нийтэлсэн. Үүнээс гадна олон анхдагч тус сэтгүүлтэй холбоотой юм. Тухайлбал Хирам Бингхамаар удирдуулсан Нэйшнэл Жеографик Нийгэмлэгээс санхүүжүүлсэн экспедици Перугийн Нуруунд байрлах уулын оргил дээр байрлах эртний, алдагдсан хот болох Инкаг малтаж гаргаж ирсэн, Роберт Э Пеари, Маттью А.Хэнсон нар уг экспедицэд оролцон Хойд Туйлд очсон анхны хүмүүс болсон юм. Үүгээрээ Америкт төвтэй Үндэсний газар зүйн нийгэмлэг дэлхийн түүхэнд олон зүйлээрээ анхдагч болсон байдаг.
Тус нийгэмлэгээс эрхлэн гаргадаг National Geographic, National Geographic kids сэтгүүлүүд энэ сараас монгол хэлээр хэвлэгдэн гарч уншигчдын гарт очоод байна. Тус сэтгүүлийг уншихыг хүссэн хүмүүс Үндэсний газар зүйн нийгэмлэгийн гишүүнчлэлд давхар хамрагдах боломжтой болж байгаа юм.
Дэлхийг хэрсэн хэвлэл мэдээллийн энэ гишүүнчлэлд хамрагдаж, шинжлэх ухааны шинэ, содон, даацтай нийтлэлүүдийг цаг алдахгүй уншъя гэвэл Улсын их дэлгүүр, Скай их дэлгүүр, Централ тауэрын номын дэлгүүрт очиж гишүүнчлэлд хамрагдаж болох гэнэ. Гишүүнчлэлд хамрагдсан хүмүүс сар бүр сэтгүүлээ хүлээж авахаас гадна гишүүнчлэлийн ямар нэг хураамж төлөхгүйгээрээ давуу талтай аж.
Үндэсний газар зүйн нийгэмлэг эрхлэн гаргадаг сэтгүүлээс олсон ашгаа шинжлэх ухааны том судалгаа, төсөлд зарцуулдаг гэнэ. National Geographic Mongol ч ийм жишгээр ажиллах гэнэ.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )