Улаанбаатарт 12-14 хэм дулаан байна

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 10

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, говийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1-6 градус, Говь талын нутгаар 13-18 градус, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.

Улаанбаатарт үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 12-14 хэм дулаан байна.

Өглөө 05:00 цагт 4 хэм хүйтэн, харьцангуй чийг 65 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top