Өнөөдөр болох үйл явдлын тойм

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 10

11:30 цагаас Равжаа судлалын олон улсын төв, Соёл яруу найргийн Монголын академи хамтран зохиолч уншигчдын уулзалт зохион байгуулна.

13:30 цагаас Ус цахилгааны үнийн талаар Ерөнхий сайдад холбогдох албаны хүмүүс танилцуулга хийнэ.

11.00 цагаас Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд Хүүхдийн мөнгийг олгоход хамтран ажиллах арилжааны 13 банкны төлөөлөлтэй санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа болно.

11:00 цагаас Дэлхийн хараа хамгаалах олон улсын өдрийг Монгол улс маргааш тэмдэглэхтэй холбогдуулан Хэвлэлийн Хүрээлэнд Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбоо хамтран мэдээлэл хийнэ.

14.00 цагаас Нийслэлийн прокурорын газраас нийслэлд хянагдаж буй эрүүгийн хэргүүдийн талаар мэдээлэл хийнэ.

09.00 цагаас АН-ын бүлэг хуралдана.

11.00 цагаас "Уул уурхайн бизнес ба хүний эрхийн тулгамдсан асуудал” сэдэвт Олон улсын бага хурал “Blue sky” цамхагт болно.

 ”Монгол ньюс” мэдээллийн төвд: 

11.00  цагаас “Сонгодог мюзикл продакшн”-аас “Ромео, Жульетта” дуурийг монгол хэлээр тавих талаар мэдээлэл хийнэ.Уг дуурьт манай эстрадын болон дуурийн дуучид, драмын жүжигчид хамтран тоглох аж.

12.00 цагаас Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдөр болж байгаатай холбогдуулж хэвлэлийн бага хурал зарлалаа.

13.00 цагаас МАН-аас сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

14.00 цагаас Тээвэр, холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос олон улсын тээвэрчдийн өдөрт зориулж мэдээлэл хийнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top