МИАТ компанийн ачаа тээшийн диспетчерээр ажилладаг н.Хишигсүрэн их хэмжээний судар ном, шашны эд зүйлсийг “Чингис хаан” олон улсын нисэх буудлаар дамжуулан гадагш гаргах гэж байсныг гаалийнхан илрүүлжээ. Судар номын ихэнх нь хуулбарлаж барласанаас гадна хэд хэдэн судар эх хувиараа байсан байна.
Бээжин-Улаанбаатар чиглэлийн онгоцонд ачуулах гэж байсан түүний ачаанд 100 гаруй судар, ном, хонх, очир гээд шашны холбоотой эд зүйл байсан нь шалгалтаар тогтоогджээ.
Уг хэргийг Иргэний нисэхийн цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасагт шалгаж байгаа юм байна.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )