Дууны яруу найргийн шилдэг төлөөлөгч болсон яруу найрагч Д.Ган-Очир өнгөрсөн сард “Хайрын улирал” нэртэй шилдэг дууны цомгоо хэвлэлтнээс хүлээн авчээ. Тэрбээр 11-р сарын 10-нд сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал зарлаж, “River Sounds”-д нээлтээ хийх байсан боловч хуурай дүү нь Дорнод аймагт нэр дэвшсэн болохоор сурталчилгаанд нь яваад амжаагүй гэнэ.
Гэхдээ тун удахгүй найзуудынхаа хүрээнд бяцхан баяр тэмдэглэхээр болжээ. Түүний энэхүү цомогт нь сүүлийн гурван жилд бий болсон “Маднесс”, “Catwalk”, “Номин талст”, “Камертон”, “Сүнс” хамтлаг болон гавьяат жүжигчин Б.Сарантуяа, дуучин Б.Баярцэцэг нарын дуулсан 14 бүтээл багтсан аж.
У.Баяр

Сэтгэгдэл ( 0 )