Солонгост ажилладаг залуу амиа хорложээ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 05

БНСУ-д "хар"-аар ажиллаж байсан Монгол улсын иргэн  А дүүжилж амиа хорлосон байдалтай олджээ. Талийгаач  Кёнгидугийн Наммён дахь нэгэн үйлдвэрт ажилладаг байсан бөгөөд  үйлдвэрийнхээ хажуу байранд амьдардаг байсан аж.

Талийгаач Монголд байгаа эхнэртэйгээ   маргалдаж байсан нь амиа хорлох үндэслэл болсон байх гэж хамт ажилладаг залуус нь мэдээлж байгаа гэнэ. Талийгаач амиа хорлохдоо согтууруулах ундаа хэрэглээгүй, гэрээслэл бэлдэж үлдээгээгүй байжээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top