Өнөөдөр болох үйл явдлын тойм

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 06
  • Ардчилсан намын 4:11 уулзалт өнөөдөр 11.00 цагт тус намын байранд болно.
  • Өнөөдөр тэквондогийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн МҮЭСТО-д байрлах ”Тэмүүжин” клубт эхэлнэ.
  • Төрийн ордны Б зааланд өнөөдөр 10.00 цагаас НҮБ-аас Өрсөлдөөний тухай хуульд дүн шинжилгээ хийсэн талаарх олон улсын хурал болно.
  • Өнөөдөр Улсын нэгдүгээр эмнэлгийн хурлын зааланд "Эрдмийн зөвлөл ба эрдэм шинжилгээний ажлын хэлэлцүүлгийн чанар" сэдэвт семинар болох гэж байна. Семинар 10.00 цаг эхлэх бөгөөд эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл оролцоно.
  • Өнөөдөр Театрын музейд “Тайз дэлгэцийн урлагийн алдартнууд” нэртэй шинэхэн үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Уг үзэсгэлэнг Монголын нэртэй зохиолч, яруу найрагч, жүжигчид болох Гавъяат жүжигчин Д.Чимэд-Осор, зохиолч С.Буяннэмэх, Гавьяат жүжигчин А.Цэрэндэндэв нарын 100,  Гавъяат жүжигчин Л.Долгорын 90,  жүжигчин Ж.Зантавын 70 насны ойг тохиолдуулан гаргаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top