Сүүлийн өдрүүдэд цас их хэмжээгээр орж, хүйтний эрч чангаран замын халтиргаа гулгаа үүссэнээс Эрээн, Хөх хот, Бээжингийн чиглэлийн замд автын осол нэлээд гарч байгаа тухай Эрээн дэх Консулын газраас мэдээ ирүүллээ.
11 дүгээр сарын сүүлийн хагаст хоёр удаа ноцтой осол гарч хүний амь нас хохирч, бэртэж гэмтэх асуудал гарсан байна. Дээрх нөхцөл байдалтай уялдуулан манай иргэдийг цаг агаарын таатай нөхцөл бүрдтэл Эрээн, Хөх хот, Бээжингийн чиглэлд машинаар зорчихгүй байхыг анхааруулж байна гэж ГХЯ-ны Консулын газраас мэдээллээ.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )