Дэлхийн алдарт "Michael Learns To Rock" хамтлаг өнөөдөр 14:30 цагт “Чингис хаан” нисэх онгоцны буудалд буух юм байна. “Чингис хааны өлгий нутагт тоглолтоо хийх гэж байгаадаа баяртай байна" хэмээн ярьж байсан энэ хамтлаг ийнхүү манай улсад ирж байна. Азид хийж байгаа аялан тоглолтоо Монголд 2 өдөр тоглосноор өндөрлүүлэх гэж байгаа тэд өнөөдөр 18 цагт хэвлэлийн бага хурал хийхээр болжээ. "Michael Learns To Rock" хамтлагийн хэвлэлийн бага хурал "Blue Sky"-гийн Даймондод болох юм.
Энэ долоо хоногийн баасан, бямба гаригт буюу 7,8-нд болох тоглолтын тасалбар Монголын Залуучуудын Холбооны төв байр, Hi FI, Oранж рекордсын төв салбарууд, UB паласын касс болон 1109 дугаараар худалдаалж байгаа юм байна. Хэрвээ та энэ хамтлагийг ирнэ гэдэгт итгэж чадахгүй, хараахан билетээ авч амжаагүй байгаа бол тоглолтын билетээ яаравчлан худалдан аваарай. Та бидний Монголд ирж тоглоно гэдэгт итгэхгүй байсан MLTR хамтлаг ийнхүү манай улсад тоглохоор ирлээ.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )